Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 51:8 - Ариун Библи 2013

8 Вавилон гэнэтхэн унаж нурав. Түүний дээр уйл! Өвчин шаналалд нь зориулж гавар авчир. Тэрээр эдгэрч магад.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Вавилон гэнэтхэн унаж нурав. Түүний дээр уйл! Өвчин шаналалд нь зориулж гавар авчир. Тэрээр эдгэрч магад.

Gade chapit la Kopi




Иеремиа 51:8
20 Referans Kwoze  

Онгон охин Египет ээ, Гилеад уруу явж, гавар олж ав. Чи эмчилгээнүүдээ дэмий л олшруулав. Чамд ямар ч эдгэрэл байхгүй.


Хараач, тэрэг, морьтой хүн хосоороо айсуй.” Нэг нь “Вавилон унав, унав. Бурхдынх нь бүх хөрөг газар сайгүй хэвтэнэ” гэж хэлнэ.


Өөр нэгэн тэнгэрэлч буюу хоёр дахь нь араас нь даган —Агуу Вавилон, өөрийнхөө садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасан тэр уналаа, нурлаа гэж байлаа.


Тэр хүчит дуугаар хашхиран —Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт араатнууд ба шувуудын үүр болсон байна.


Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла. Үүнийг тунхаглаж, туг өргө. Үүнийг бүү нуу, “Вавилон олзлогдлоо, Бел ичгүүр болж, Мардук эвдэрч нурлаа. Хөргүүд нь ичгүүр болж, Шүтээнүүд нь эвдэрчээ”


Моаб нураагдсан тул, ичгүүр болжээ. Уйлан хашхир. Моаб устгагдсан гэж Арнон хавиар тунхагла.


Чиний бэртэнгид ямар ч эмчилгээ байхгүй. Чиний шархнууд эдгэршгүй. Чиний тухай сонссон бүгд Чам дээр алгаа таших болно. Чиний байнгын харгислалд өртөөгүй хүн гэж бий юу?


Меде хүн Дариус жаран хоёр орчим настайдаа хаанчлалыг авсан билээ.


Иймээс Тэрээр мөнөөх гарыг илгээж, энэ бичээсийг бичжээ.


Хүний хүү чи, эш үзүүлж, өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Уйл. “Хаа-х, тэр өдрийг!”


Шешах олзлогдож, Бүх дэлхийн магтаал хэрхэн зогсов оо! Вавилон нь үндэстнүүдийн дунд Юутай айдас болов оо!


Тиймээс Би Моабын төлөө орь дуу тавих болно, Бүх Моабын төлөө Би хашхирах болно. Би Кир-хересийн хүмүүсийн төлөө ёолох болно.


Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү? Тэнд ямар ч эмч байхгүй гэж үү? Тэгвэл яагаад миний ард түмний охин эдгэрсэнгүй вэ?


Хүүхдээ алдах, бэлэвсрэх нь Нэг л өдөр чам дээр хоёулаа гэнэт ирнэ. Чиний илбэ арвин их, Ид шид чинь агуу хүчтэй ч Энэ бүхэн бүрэн хэмжээгээр чам дээр ирнэ.


Гэвч хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй Ёрын муу юм чам дээр ирнэ. Зайлуулж чадахааргүй гай гамшиг Чам дээр унана. Чиний мэдэхгүй сүйрэл Гэнэт чам дээр ирнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite