Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 51:47 - Ариун Библи 2013

47 Тиймээс үзэгтүн, Би Вавилоны шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байна. Бүх газар нутаг нь ичгүүр болж, Бүх алагдагсад нь түүний дунд унах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

47 Тийм учраас үзэгтүн, Би Вавилоны шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байна. Түүний бүх газар нутаг ичгүүр болж, бүх алагдагсад нь түүний дунд унах болно.

Gade chapit la Kopi




Иеремиа 51:47
13 Referans Kwoze  

Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла. Үүнийг тунхаглаж, туг өргө. Үүнийг бүү нуу, “Вавилон олзлогдлоо, Бел ичгүүр болж, Мардук эвдэрч нурлаа. Хөргүүд нь ичгүүр болж, Шүтээнүүд нь эвдэрчээ”


“Тиймээс, үзэгтүн, Би шүтээнүүдийг нь шийтгэх өдрүүд ирж байгаа бөгөөд Үхлийн шархтай нэгэн нь Газар нутаг даяараа ёолох болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Хараач, тэрэг, морьтой хүн хосоороо айсуй.” Нэг нь “Вавилон унав, унав. Бурхдынх нь бүх хөрөг газар сайгүй хэвтэнэ” гэж хэлнэ.


Хотууд нь айдас болоод Хатаж хагссан нутаг, цөл Ямар ч хүн амьдардаггүй, Ямар ч хүн дамжин өнгөрдөггүй нутаг болжээ.


Харин нүдний чинь өмнө Сионд тэдний үйлдсэн бүх муу муухай үйлдлийнх нь төлөө Вавилон болон Халдеин бүх оршин суугчдад Би хариуг нь өгөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэд дэмий хоосон, доог тохууны бүтээл. Шийтгэлийнхээ цагт тэд устана.


Далан жил гүйцэж өнгөрөхөд Вавилоны хаан болон тэр үндэстнийг, халдеичуудын нутгийг хилэнцийнх нь төлөө Би шийтгэнэ. Би түүнийг үүрдийн эзгүйрэл болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгээд «ЭЗЭНий зөн» гэж хэлдэг эш үзүүлэгч эсвэл тахилч эсвэл хүмүүсийн хувьд, Би тэр хүнд болон гэрийнхэн дээр нь шийтгэл буулгана.


Чи өөрөө тэднийг сургасан байтал Урьдын нөхдийг чинь Тэр чиний дээр Чамайг захируулахаар тавивал чи юу гэх вэ? Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг өвчинд чи баригдахгүй гэж үү?


Түг түмдийн ЭЗЭН мөн ийн айлдав. “Үзэгтүн, Би тэднийг шийтгэх гэж байна! Залуучууд илдэн доор үхэж, хөвгүүд, охид нь өлсгөлөнгөөр үхэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite