Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 51:44 - Ариун Библи 2013

44 Би Вавилонд Белийг шийтгэж, Залгисан зүйлийг нь Би амаар нь гаргана. Үндэстнүүд ч түүнд цутгахаа болино. Вавилоны хана хэрэм ч хүртэл унажээ!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

44 Би Вавилонд Белийг шийтгэж, түүний залгисан зүйлийг Би амаар нь гаргана. Үндэстнүүд ч түүн уруу цутгахаа болино. Вавилоны хана хэрэм ч хүртэл унажээ!

Gade chapit la Kopi




Иеремиа 51:44
24 Referans Kwoze  

Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Вавилоны өргөн хана хэрэм бүрэн гүйцэд нурж, Өндөр гулдан хаалганууд нь шатна. Тиймээс хүмүүс юу ч биш юмны төлөө ажиллаж Үндэстнүүд галын төлөө туйлдах болно.”


“Вавилоны хаан Небухаднезар намайг залгиж, бяцалсан. Тэр намайг хоосон сав болгон доошоо тавив. Тэр намайг мангас мэт залгив. Тэр ходоодоо миний амттанаар дүүргэв. Тэр намайг бөөлжиж гаргав.


Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла. Үүнийг тунхаглаж, туг өргө. Үүнийг бүү нуу, “Вавилон олзлогдлоо, Бел ичгүүр болж, Мардук эвдэрч нурлаа. Хөргүүд нь ичгүүр болж, Шүтээнүүд нь эвдэрчээ”


Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүн болж, Толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстэн түүнд цутгана.


Меде хүн Дариус жаран хоёр орчим настайдаа хаанчлалыг авсан билээ.


Утга нь: “Мене” гэдэг нь Бурхан хаанчлалын тань хоногийг тоолж, түүнийг дуусгасан.


Бурханы түүнд өгсөн сүр жавхлангаас болж бүх ард түмэн, үндэстэн, хэлтнүүд өмнө нь эмээн чичирч байв. Тэр хүссэнээ хороож, хүссэнээ амьд үлдээж, хүссэнээ өргөж бас хүссэнээ дорд болгодог байв.


аяа хаантан, та юм. Учир нь та агуу болж хүчирхэгжээд, сүр жавхлан тань нэмэгдэн тэнгэрт тулж, эрх мэдэл тань дэлхийн хязгаарт хүрсэн.


Небухаднезар хаан даян дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, хэлтнүүдэд —Та нарт амар амгалан бялхах болтугай!


Тиймээс Шадрах, Мешах, Абеднего нарын Бурханы эсрэг хайш яйш юм ярих аливаа ард түмэн, үндэстэн ба хэлийг хэсэглэн цавчиж, гэрийг нь үнсэн товрог болгох зарлигийг би буулгаж байна. Учир нь ингэж аварч чадах өөр бурхан байхгүй юм гэв.


Иудагийн хаан Иехоиакимыг мөн Бурханы өргөөний зарим савыг Небухаднезарын гарт Эзэн өгөв. Тэр үүнийг Шинарын нутагт өөрийн бурхны гэрт авчран, бурхныхаа сан хөмрөгт тавьжээ.


“Вавилон хичнээн тэнгэрт өгссөн ч, Өндөр бат цайзуудаа хичнээн бэхэлсэн ч Устгагчид Надаас түүн дээр ирэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тиймээс үзэгтүн, Би Вавилоны шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байна. Бүх газар нутаг нь ичгүүр болж, Бүх алагдагсад нь түүний дунд унах болно.


Тэд дэмий хоосон, доог тохууны бүтээл. Шийтгэлийнхээ цагт тэд устана.


Түүний эсрэг тал бүрд Тулалдааны хашхираанаа өндөрсгө! Тэрээр бууж өгч, Багананууд нь унаж, хана хэрэм нь нураагдаж унав. Энэ бол ЭЗЭНий өшөө авалт. Түүнээс өшөө ав. Тэрээр хэрхэн үйлдсэн шиг Түүнд мөн түүнчлэн үйлд.


Чи харж, сүрдэн гэрэлтэх бөгөөд Далайн баялаг чинийх болж, Үндэстнүүдийн хөрөнгө чамд ирэх учир Зүрх чинь чичрэн баясна.


Небухаднезар бас ЭЗЭНий өргөөний эд зүйлсээс Вавилон уруу аваачиж, тэдгээрийг Вавилон дахь сүмдээ тавив.


Хараач, тэрэг, морьтой хүн хосоороо айсуй.” Нэг нь “Вавилон унав, унав. Бурхдынх нь бүх хөрөг газар сайгүй хэвтэнэ” гэж хэлнэ.


Тэрээр баялгийг залгивч Бөөлжин гаргах болно. Бурхан гэдэснээс нь үүнийг гаргана.


Swiv nou:

Piblisite


Piblisite