Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 51:30 - Ариун Библи 2013

30 Вавилоны хүчит эрчүүд тулалдахаа больж, Бат цайзууддаа үлдэв. Тэдний хүч доройтож, Тэд эм хүн шиг болж байна. Тэдний оршин суух газрууд галд шатаагдаж, Хөндлүүд нь эвдрэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

30 Вавилоны хүчит эрчүүд тулалдахаа больж, бат цайзууддаа үлдэв. Тэдний хүч доройтож, тэд эмэгтэйчүүдтэй адил болж байна. Тэдний оршин суух газрууд галд шатаагдаж, түүний түгжээнүүд эвдрэв.

Gade chapit la Kopi




Иеремиа 51:30
16 Referans Kwoze  

Харагтун, танай ард түмэн бол та нарын дундах эмэгтэйчүүд юм. Нутгийн чинь үүд хаалганууд Дайснуудад чинь өргөнөөр нээлттэй байна. Дааман хаалганы чинь хөндлүүдийг гал залгижээ.


Гулдан хаалганууд нь газарт шигдэв Хөндлүүдийг нь эвдэж устгав. Хаад ба хан хөвгүүд нь Үндэстнүүдийн дунд оров. Хууль ч цаашид байхаа болив. Эш үзүүлэгчид нь ЭЗЭНээс Үзэгдэл үзэхээ бас болив.


Тэр өдөр египетчүүд эм хүн шиг болно. Тэдний дээгүүр даллах түг түмдийн ЭЗЭНий мутрын хөдөлгөөнөөс айж, чичирнэ.


Бат бэх зүрхтнүүд Олзоо дээрэмдүүлээд нойрсон унтацгаав. Дайчин эрсийн хэн нь ч Гараа өргөж эс чадав.


Дамаскийн хаалганы хөндлүүдийг эвдэж, Авены хөндийгөөс оршин суугчдыг, Бет-еденээс очирт таяг баригчийг Би таслах болно. Ийнхүү Арамын ард түмэн Кир уруу цөлөгдөнө” гэж ЭЗЭН айлдаж байна.


Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж, Тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрх Төрөхөөр дуншиж буй эмэгтэйн зүрхтэй адил болно.


Тэд түүний тарчлалаас айсандаа хол зогсоод —Агуу хот, хүчит хот Вавилон золгүй еэ, золгүй еэ! Ганц цагийн дотор шийтгэл чинь ирлээ гэцгээнэ.


“Би түүний ноёд, мэргэд, Түүний захирагчид, удирдагчид Хүчит эрсийг нь согтооно. Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй” гэж Түг түмдийн ЭЗЭН нэртэй Хаан тунхаглаж байна.


Гармууд ч гэсэн эзлэгдсэн бөгөөд Тэд намаг балчгуудыг галдан шатаав. Дайчид айцгаав.


Тэрээр гулдан хаалгануудын чинь хөндлүүдийг бэхжүүлэн Та нарын дундах хөвгүүдийг чинь ерөөж байна.


Учир нь Тэрээр хүрэл дааман хаалгыг хэмхэлж, Хөндөл төмрийг нь хугалсан.


Үзэгтүн, тэд сүрэл мэт болж, галд шатна. Тэд өөрсдийгөө галын дөлнөөс аварч чадахгүй. Дулаацах нүүрс ч, өмнө нь суух гал ч үгүй болно.


Түүний эсрэг тал бүрд Тулалдааны хашхираанаа өндөрсгө! Тэрээр бууж өгч, Багананууд нь унаж, хана хэрэм нь нураагдаж унав. Энэ бол ЭЗЭНий өшөө авалт. Түүнээс өшөө ав. Тэрээр хэрхэн үйлдсэн шиг Түүнд мөн түүнчлэн үйлд.


Swiv nou:

Piblisite


Piblisite