Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 51:2 - Ариун Библи 2013

2 Түүнийг шигшүүлж, газар нутгийг нь сүйтгүүлэхийн тулд Би Вавилон уруу харийнхныг явуулах болно. Учир нь гай гамшгийнх нь өдөр Тэд тал бүрээс түүнийг эсэргүүцнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Түүнийг шигшүүлж, газар нутгийг нь сүйтгүүлэхийн тулд Би Вавилон уруу харийнхныг явуулах болно. Учир нь гай гамшгийнх нь өдөр тэд тал бүрээс түүнийг эсэргүүцнэ.

Gade chapit la Kopi




Иеремиа 51:2
9 Referans Kwoze  

Тэр гартаа шигшигч сэрээтэй бөгөөд үтрэмээ гүйцэд цэвэрлээд, буудайгаа саравчинд овоолж, харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв.


Би тэднийг газар нутгийн үүд хаалганы дэргэд Шигшигч савраар шигшинэ. Би хүүхдүүдээс нь хагацааж, Ард түмнээ Би устгана.


Чи тэднийг цацах ба Салхи тэднийг хийсгэн Хуй салхи тараан хаяна. Харин чи ЭЗЭНд баярлаж, Израилийн Ариун Нэгэнээр бахархах болно.


Гуравны нэг чинь гай гамшгаар үхэж эсвэл дунд чинь өлсгөлөнгөөр мөхнө. Гуравны нэг нь эргэн тойронд чинь илдэнд унана. Гуравны нэгийг нь Би зүг бүрд тарааж, тэдний араас илд сугална.


Сагсуу онгироо нэгэн өөрийг нь дээш босгох ямар ч хүнгүйгээр бүдэрч унана. Би түүний хотуудад гал тавих бөгөөд тэр гал түүний бүх эргэн тойрныг залгих болно.”


Вавилоны эсрэг нум татагч бүхнийг, олон хүмүүнийг дууд. Түүний эсрэг тал бүрд хуарагнаж, хэнийг ч бүү зугтаалга. Үйлдсэнийх нь дагуу түүнд эргүүлж төл. Үйлдсэн бүхнийх нь дагуу түүнд үйлд. Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг, Израилийн Ариун Нэгэний эсрэг давлиун хандсан.


Израилийн Ариун Нэгэн, Таны Аврагч, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын тусын тулд Би Вавилон уруу илгээн Дээдсийг нь төдийгүй, Усан онгоцон дотроо баясацгааж байсан халдеичуудыг буулган авчирна.


Swiv nou:

Piblisite


Piblisite