Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 51:16 - Ариун Библи 2013

16 Түүнийг дуугарахад тэнгэрс дээр ус хүржигнэдэг бөгөөд Тэрээр дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж, Агуулахуудаасаа салхийг гаргадаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Түүнийг дуугарахад тэнгэрүүд дээр ус хүржигнэх бөгөөд Тэрээр газар дэлхийн адгаас үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж аянга цахилгааныг бий болгож, Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.

Gade chapit la Kopi




Иеремиа 51:16
24 Referans Kwoze  

Дэлхийн зах хязгааруудаас Уур мананг дээш хөөргөж, Бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж, Агуулахуудаасаа салхийг Тэрээр гаргадаг.


Гэтэл ЭЗЭН, далай уруу их салхи илгээн далай дээр хүчит шуурга босгож хөлөг онгоцыг сүйрэхэд хүргэв.


ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж, Хамгийн Дээд Нэгэн нь дуугаа хүнгэнүүлэв. Мөндөр болон галтай нүүрс буусан юм.


Нар мандах үед Бурхан дорнын халуун салхи зэхсэн бөгөөд Ионагийн толгой наранд цохиулан тэрээр унан тусаж, үхэхийг хүсэмжлэн —Амьд явснаас үхсэн минь дээр гэв.


“Израилийн хөвгүүд ээ, Миний хувьд та нар Етиопийн хөвгүүдтэй адил биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би Израилийг Египетийн нутгаас, Филистчүүдийг Кафтораас, Арамчуудыг Кирээс авчраагүй гэж үү?


Түүнээс гадна, херубуудын далавчны чимээ нь Төгс Хүчит Бурханы ярих үеийн дуу хоолой мэт гаднах хашаанд хүртэл сонсдов.


Тэр үгээ илгээж, тэдгээрийг хайлуулдаг. Тэр салхиа үлээлгэж, их усыг урсгадаг.


Зэмлэлээр тань тэд зугтаж, Аянгын дуунаар тань тэд зайлан оддог.


Тэнгэрт дорнын салхийг үлээлгэж, Хүч чадлаараа өмнөдийн салхийг ч Тэрээр тууж авчирсан.


Эртний үеийн дээд тэнгэрсийг хөлөглөгч Түүнд дуулагтун! Харагтун, Тэрээр дуугаа, Сүрлэг дуу хоолойгоо цуурайтуулна.


Улс үндэстнүүд түрхэрч, хаанчлалууд ганхжээ. Дуу гарахад нь газар хайлав.


Эсвэл чамд Бурханых шиг мутар бий юу? Чи Түүнтэй адил дуугаар нүргэлэн дуугарч чадах уу?


Чи цасны агуулахуудад орж үзсэн үү? Чи мөндрийн агуулахуудыг харсан уу?


Саваадахын тулд, эсвэл газартаа зориулаад, эсвэл хайр энэрлийн төлөө Тэр үүнийг учруулдаг.


Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд ус хуваагдаж, хуурай газар гарав.


ЭЗЭН салхийг өөрчлөн өрнийн хүчит салхи болгосонд царцаанууд Улаан тэнгис уруу хөөгдөв. Египетийн нутаг даяар нэг ч царцаа үлдсэнгүй.


Мосе Египетийн газар дээгүүр таягаа өргөхөд ЭЗЭН дорнын салхийг өдөржин, шөнөжин уг нутаг уруу салхилуулав. Өглөө болоход дорнын салхи царцаануудыг авчирсан байв.


Бурхан, Ноа болон түүнтэй хамт бүхээгт байсан бүх амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite