Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 50:6 - Ариун Библи 2013

6 Хүмүүс минь төөрсөн хонинууд болжээ. Тэдний хоньчид тэднийг төөрүүлсэн билээ. Тэд тэднийг уулсаас эргүүлсэн. Тэд уулсаас толгод уруу явж, Амрах газраа мартсан билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Миний хүмүүс төөрсөн хонинууд болжээ. Тэдний хоньчид тэднийг төөрүүлсэн билээ. Тэд тэднийг уулсаас эргүүлсэн. Тэд уулсаас толгод уруу явж, амрах газраа мартсан билээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 50:6
36 Referans Kwoze  

Бүгдээрээ бид хонь мэт төөрч, Бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов.


Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонь мэт хаягдан туйлдсан байлаа.


Харин Израилийн гэрийн төөрсөн хоньд дээр оч.


Би тэднийг сайн бэлчээрт тэжээх бөгөөд бэлчээрлэх газар нь Израилийн өндөр уулан дээр байна. Тэнд тэд сайн бэлчээрт хэвтэж, Израилийн уулс дээр арвин бэлчээрт идээшлэх болно.


Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг эхэлж залгисан нь Ассирийн хаан бөгөөд Вавилоны хаан Небухаднезар нь түүний ясыг хугалсан сүүлчийнх нь билээ.


Алдагдсан хонь мэт төөрөв, би. Зарц юугаа хайн олооч. Тэгэх аваас тушаалуудыг тань Үл мартнам билээ, би.


Би Израилийг бэлчээрт нь буцааж авчран тэрээр Кармел ба Башанд бэлчиж, Ефраим болон Гилеадын уулархаг нутагт хүсэл нь хангагдах болно.


Тэгтэл Иосиа хааны үед ЭЗЭН надад “Итгэлгүй Израиль юу хийснийг чи харав уу? Тэрээр өндөр толгод бүр дээр гарч, ногоон мод бүрийн доор очиж, тэндээ завхайрав.


Сэтгэл минь ээ, эргээд амрагтун. Учир нь ЭЗЭН чамд их өгөөмөр байсан.


Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.


Учир нь та нар хонь мэт төөрсөөр байсан боловч эдүгээ Хоньчин буюу сэтгэлийнхээ Харгалзагчид буцаж ирэв.


Гэтэл Есүс —Би зөвхөн Израилийн гэрийн алдагдсан хоньдод илгээгдсэн юм гэсэн


Учир нь хоньчид тэнэг болж, ЭЗЭНийг эрэлхийлсэнгүй. Тиймээс тэд өсөж дэвжээгүй бөгөөд бүх хонин сүрэг нь тарж бутарчээ.


Үнэндээ толгод болон уулс дээрх үймээн хоосон юм. Үнэндээ Израилийн аврал нь Бурхан ЭЗЭНий маань дотор билээ.


Онгон охин гоёл чимэглэлээ, сүйт бүсгүй гоёлын хувцсаа мартаж чадах уу? Гэтэл Миний хүмүүс Намайг тоймгүй олон өдөр мартсан билээ.


“Би Танд үйлчлэхгүй” гээд Чи аль хэдийнээ буулгаа хугалан эвдэж, Дөнгөө авч хаяжээ. Өндөр толгод бүрийн доор Ногоон мод бүрийн доор Чи янхан мэт хэвтэв.


Хүн бүр салхинаас хоргодох газар, Шуурганаас халхлах халхавч, Хуурай газрын усны суваг, Ангасан газар дахь өндөр хадны сүүдэр адил байх болно.


Израилийн Ариун Нэгэн, Эзэн БУРХАН айлдахдаа “Гэмшил ба амар тайван дунд Та нар аврагдах болно. Үнэнч итгэл ба чимээгүй байх нь Та нарын хүч мөн” гэлээ. Гэвч та нар хүсээгүй.


Аяа Эзэн, Та үеийн үед бидний Орших газар байсан билээ.


Та миний хоргодох газар, Та намайг зовлон шаналлаас хамгаалан Та намайг авралын дуугаар хүрээлдэг. Села


Ургамал ногоот бэлчээрт Тэр намайг хэвтүүлж, Усны дөлгөөн тийш Тэр намайг хөтлөн


Тэрээр харанхуйг авчрахаас өмнө, Бүрэнхий уулс дээр мөн хөл чинь бүдрэхээс өмнө Та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг үхлийн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө Бурхан ЭЗЭНдээ алдрыг өргө.


Хөөрхий еэ! “Бэлчээрийн минь хоньдыг тараан бутрааж, сүйтгэж байгаа хоньчид оо!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн амьтангүй, зэлүүд энэ газарт болоод бүх хотод нь хонин сүргээ хэвтүүлэгч хоньчдын газар бий болно.


Учир нь тэд үнэндээ амар тайван биш атал “Амар тайван” гэж хэлж ард түмнийг минь мэхэлсэн юм. Хэн нэгэн нь хана барихад, харагтун, тэд түүнийг шохойддог юм.


Би сүргээ тэжээж хотлуулна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


«Би, төөрснийг нь хайн туугдсаныг нь буцааж, гэмтсэнийг боож өвчтэйг тэнхрүүлнэ. Харин тарган ба тэнхлүүнийг Би устгах болно. Би тэднийг шударга ёсоор тэжээнэ.»


Үхэр эзнээ, илжиг ч эзнийхээ тэвшийг таньдаг атал Израиль харин таньдаггүй, улс олон минь ухаардаггүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite