Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 50:16 - Ариун Библи 2013

16 Вавилоноос тариалагчийг, Ургац хураах цагт хадуур баригчийг таст. Хүн нэгбүр нь дарлагчийн илдний өмнөөс Ард түмэндээ буцаж, нутаг уруугаа зугтах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Вавилоноос тариалагчийг болон ургац хураах цагт хадуур баригчийг таст. Дарлагчийн илдний өмнөөс тэдний хүн нэг бүр нь өөрийн ард түмэн уруу эргэж буцан, өөрийн нутаг уруу зугтах болно.

Gade chapit la Kopi




Иеремиа 50:16
7 Referans Kwoze  

Хүн бүр хөөгдсөн гөрөөс, Эзэнгүй хонь лугаа адил Өөрийн хүмүүс тийш эргэж, Төрөлх нутаг уруугаа зугтана.


Бид Вавилоныг эдгээх л байсан, Гэвч тэрээр эдгээгүй. Түүнийг орхиод, Бүгдээрээ нутаг уруугаа явцгаая. Учир нь түүний шүүлт тэнгэрт хүрч, үүлст өргөгдөв.


Тэд дахин дахин бүдэрсэн. Үнэхээр тэд бие биенийхээ харалдаа унасан. Тэгээд тэд «Бос! Дарлагчийн илднээс зайлж, Хүмүүстээ, төрөлх нутагтаа очицгооё» гэжээ.


Тариачид аа, ичицгээгтүн. Усан үзэм тариалагчид аа, Буудай, арвайнхаа төлөө уйлагтун. Учир нь талбайн ургац устгагджээ.


Иймд түг түмдийн Бурхан ЭЗЭН Эзэн ийнхүү айлдаж байна. “Талбай бүрд орилох дуу сонсогдож, Гудамж бүрд «Аа-аа, аа-аа» гэцгээнэ. Тэд бас тариачдыг гашуудахаар дуудаж, Мэргэжсэн гашуудагсдыг эмгэнэлд дуудна.


Чамаар Би хоньчинг хонин сүрэгтэй нь нураадаг, Чамаар Би тариачинг буулгат үхэртэй нь нураадаг бөгөөд Чамаар Би захирагч, удирдагчдыг нураадаг.


Тэрээр арслан мэт нуувчаа орхив. Учир нь дарангуйллын хатуу байдал болон Ширүүн уур хилэнгээс нь болж Айдас тэдний нутаг болжээ”


Swiv nou:

Piblisite


Piblisite