Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 50:13 - Ариун Библи 2013

13 ЭЗЭНий дургүйцлээс болж Тэрээр оршин суугчтай болохгүй, Харин бүрэн эзгүйрэх болно. Вавилоны хажуугаар өнгөрөгч бүхэн айж, Бүх шархнаас нь болж шогшрох болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 ЭЗЭНий дургүйцлээс болж тэрээр оршин суугчтай болохгүй, харин тэрээр бүрэн эзгүйрэх болно. Вавилоны хажуугаар өнгөрөгч бүхэн айж, түүний бүх шархнаас болж исгэрэх болно.

Gade chapit la Kopi




Иеремиа 50:13
18 Referans Kwoze  

Нутгаа эзгүйрэл буюу үргэлжийн харуусал болгохын тулд байлаа. Үүний хажуугаар өнгөрдөг хүн бүр гайхаж, Толгойгоо сэгсрэх болно.


Едом айдас болно. Хажуугаар нь өнгөрөгч хүн бүр гайхаж, гай гамшгуудынх нь төлөө шогшрох болно.


Харин маадгар байгаа үндэстнүүдэд Би маш ихээр уурсаж байна. Учир нь Намайг зөвхөн өчүүхэн хилэгнэх зуур тэд бузар мууд тусалсан»


Энэ бол аюулгүй оршдог, Баяр хөөртэй хот юм. Тэр зүрхэндээ “Би байна, Миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг. Тэр яаж эзгүйрэн, Араатнуудын амардаг газар болсон юм бол! Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн, гараараа зангаж зэвүүцнэ.


Вавилон нь овоо, цөөвөр чононуудын үүр, Оршин суугчидгүй айх, исгэрэх шалтгаан болно.


Далан жил гүйцэж өнгөрөхөд Вавилоны хаан болон тэр үндэстнийг, халдеичуудын нутгийг хилэнцийнх нь төлөө Би шийтгэнэ. Би түүнийг үүрдийн эзгүйрэл болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би мөн энэ хотыг балгас, харууслын шалтгаан болгоно. Хажуугаар нь өнгөрөгч хүн бүр гайхаж, гай гамшгуудынх нь төлөө харуусах болно.


Түүнд алга ташиж, Орон байрнаас нь түүн уруу шогширно.


Хөвгүүдийн чинь хойч үеийнхэн хийгээд алс газраас хүрч ирэх гаднын хүмүүс тэр газрын гай гамшиг болон ЭЗЭНий тэр газарт дэлгэрүүлсэн өвчнийг хараад,


Үзэгтүн, Би тушаах гэж байгаа бөгөөд Би тэднийг энэ хотод буцааж авчирна. Тэд үүний эсрэг тулалдаж, үүнийг эзэлж аваад, галдан шатаана. Би Иудагийн хотуудыг оршин суугчгүй, зэлүүд газар болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэжээ.


Учир нь нэгэн үндэстэн түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэрээр газар нутгийг нь айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суугчгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь зугтана!


Тэд чамаас буланд ч, сууринд ч зориулж чулуу авахгүй. Харин чи мөнхөд зэлүүд хоосон болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Ийнхүү газар хөдөлж, тарчилж байна. Учир нь Вавилоны газар нутгийг Оршин суугчгүй зэлүүд газар болгох гэсэн Вавилоны эсрэг буй ЭЗЭНий зорилгууд байсаар байна.


“ЭЗЭН, Та энэ газрын талаар үүнийг тасална гэж амласан билээ. Ингэснээр хүн ч, араатан амьтан ч, юу ч тэнд амьдрахгүй, харин энэ нь мөнхийн зэлүүд газар болно” гэж хэлэгтүн.


Ард түмнүүдийн дундах худалдаачид Чам уруу исгэрч, чи айдас түгшүүр болж, Хойшид байхгүй болно»” гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite