Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 50:12 - Ариун Библи 2013

12 Эх чинь ихэд ичиж, Чамайг төрүүлсэн тэрээр басамжлагдана. Үзэгтүн, тэр үндэстнүүдийн хамгийн жижиг нь болж, Цөл, гандаж хатсан, зэлүүд газар болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 эх чинь ихэд ичиж, чамайг төрүүлсэн тэрээр басамжлагдана. Үзэгтүн, тэр үндэстнүүдийн хамгийн жижиг нь болж, цөл, гандаж хатсан газар, зэлүүд газар болно.

Gade chapit la Kopi




Иеремиа 50:12
17 Referans Kwoze  

Хотууд нь айдас болоод Хатаж хагссан нутаг, цөл Ямар ч хүн амьдардаггүй, Ямар ч хүн дамжин өнгөрдөггүй нутаг болжээ.


Түүний духан дээр “Дэлхийн янхнуудын ба жигшүүрт юмсын эх их Вавилон” гэсэн нууц нэр бичигдсэн байв.


Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.


ЭЗЭН тунхаглаж байна. “Би Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг Дайны бүрээ үлээхийг сонсгох өдрүүд ирж байна. Тэрээр зэлүүд овоо болж, Хотууд нь галд шатаагдах болно. Тэгээд Израиль өөрийг нь эзлэгчдийг эзлэх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


өөр хоорондоо ойр хол байдаг хойд зүгийн бүх хаан мөн газрын гадарга дээрх дэлхийн бүх хаанчлал ууж, Шешахын хаан тэдний дараа уух болно.


Далан жил гүйцэж өнгөрөхөд Вавилоны хаан болон тэр үндэстнийг, халдеичуудын нутгийг хилэнцийнх нь төлөө Би шийтгэнэ. Би түүнийг үүрдийн эзгүйрэл болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Халдеичуудын нутгийг харагтун. Энэ ард түмэн үгүй болжээ. Ассири түүнийг цөлийн амьтдын байр болгов. Тэд бүслэлтийн цамхгууд босгож, тэндхийн орд харшуудыг дээрэмдэж, балгас болгосон.


“Би тэдний эсрэг босно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Мөн Вавилоноос нэрийг нь болон амьд үлдэгсэд, үр удам ба хойч үеийг нь устгана” гэж ЭЗЭН айлдаж байна.


Өөрийн ард түмэн Израильд заяасан өв дээр зодолддог бүх хорон муу хөршүүдийн минь талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг газар нутгаас нь үндсээр нь тастаж, Иудагийн гэрийг тэдний дундаас үндсээр нь тастах гэж байна.


Долоон хөвгүүн төрүүлсэн эх бэтгэрчээ. Амьсгалах нь ч хүндрэлтэй. Хэдийгээр өдөр байвч нар нь жаргажээ. Тэрээр ичгүүр болж, басамжлагдлаа. Тиймээс Би тэдний амьд үлдэгсдийг Дайснуудынх нь өмнө илдэнд тушаана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь Иудагийн хааны гэрийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи Надад Гилеад, Ливаны оргил юм. Чамайг Би цөл мэт суурьшилгүй хот болгохгүй бол доо!


Тиймээс үзэгтүн, Би Вавилоны шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байна. Бүх газар нутаг нь ичгүүр болж, Бүх алагдагсад нь түүний дунд унах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite