Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 5:18 - Ариун Библи 2013

18 “Гэтэл тэдгээр өдрүүдэд ч гэсэн чамайг Би бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 “Гэтэл тэдгээр өдрүүдэд ч хүртэл Би чамайг бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 5:18
10 Referans Kwoze  

Усан үзмийн талбайгаар явж сүйтгэ, Гэхдээ бүрмөсөн бүү устга. Мөчрүүдийг нь суга тат, Учир нь тэд ЭЗЭНийх биш.


Учир нь ЭЗЭН ингэж тунхаглаж байна. “Бүхэл газар нутаг хоосрох боловч Би бүрмөсөн устгахгүй.


Ийнхүү намайг эш үзүүлж байхад Бенаиагийн хүү Пелатиа үхэв. Тэгээд би нүүрээрээ унаж чанга дуугаар хашхиран —Аяа, Эзэн БУРХАН. Та Израилийн үлдэгсдийг бүрэн устгах гэж үү? гэлээ.


Тэд цохин алж байхад би ганцаараа үлдэн нүүрээрээ унаад —Аяа, Эзэн БУРХАН, Та Иерусалимын дээр хилэнгээ асгаснаараа Израилийн хамаг үлдэгчийг устгаж байна уу? гэж хашхирлаа.


Тэд ургацыг чинь, хүнсийг чинь залгина. Тэд хөвгүүдийг чинь, охидыг чинь залгина. Тэд хонин сүргийг чинь, үхэр сүргийг чинь залгина. Тэд усан үзмийг чинь, инжрийн моддыг чинь залгина. Тэд чиний найддаг бэхлэгдсэн хотуудыг илдээр үгүй хийх болно.


Тэд “Яагаад Бурхан ЭЗЭН маань бидэнд энэ бүх зүйлийг үйлдсэн бэ?” гэж хэлэх үед нь чи тэдэнд “Та нар Намайг орхиж, нутагтаа харийн бурхдад үйлчилсний адил та нар өөрсдийн биш нутагт гаднынханд үйлчлэх болно” гэж хэлэгтүн.


Учир нь чамайг аврахын тулд Би чамтай хамт байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь та нарыг дунд нь тараасан үндэстнүүдээ Би бүрэн устгах бөгөөд Зөвхөн чамайг Би бүрэн устгахгүй. Гэвч Би чамайг шударгаар гэсгээж, Чамайг яав ч шийтгэлгүй орхихгүй»


Гэсэн ч Миний мэлмий тэднийг устгахын оронд өрөвдөж, Би тэднийг цөлд хүйс тэмтэрчихээгүй.


Миний Ариун Нэгэн, ЭЗЭН, Бурхан минь, Та өнө мөнхөөс байсан бус уу? Бид үхэхгүй. ЭЗЭН, Та шүүлтийн төлөө тэднийг томилсон билээ. Хад минь, Та засан залруулахын тулд Тэднийг тогтоон тавьсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite