Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 5:1 - Ариун Библи 2013

1 Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв, Тэгээд харж ажигла. Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг ганц хүнийг чи олох гэж задгай талбайнуудаар хай. Олбол Би тэр хотыг өршөөнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 “Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв, тэгээд харж ажигла. Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг нэг хүнийг чи олох гэж нээлттэй талбайнуудаар хай. Олбол Би тэр хотыг өршөөнө.

Gade chapit la Kopi




Иеремиа 5:1
29 Referans Kwoze  

Би үүнийг устгахгүйн тулд энэ нутгийн төлөө Миний өмнө цоорхойд зогсож, хэрмийг барих хүнийг дундаас нь хайсан боловч ганцыг ч олсонгүй.


Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчирхэгжүүлэх гэж ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хэрэн хэсэж явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Тиймээс одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байна гэж хэлэв.


Хэн ч зөвт байдлын төлөө дуугаа өндөрсгөж, Үнэнээр өмгөөлөхгүй байна. Тэд төөрөгдөлд итгэн худал ярьж, Гай хороос хөл хүнд болж, Ёс бусыг төрүүлнэ.


Тэд төөрөлдөн явж, бүгд адилхан завхарцгаасан. Сайныг үйлддэг хүн алга, ганц ч алга.


Өөрийгөө итгэмжит хэмээн тунхаглах хүн олон ч Найдвартай гэчихээр хүн олдох уу?


Туслаач ЭЗЭН, Сүсэг бишрэлтэн тасарч, Хүний хөвгүүдийн дундаас итгэлтэн үгүй боллоо.


болон элдэв зүй бусын заль мэхтэйгээр, мөхөгсдийн төлөө ирнэ. Учир нь тэд аврагдах үнэний хайраас татгалзсан.


Боол нь буцаж ирээд үүнийг эзэндээ хэлэв. Тэгтэл өрхийн тэргүүлэгч хилэгнэн, боолдоо «Даруй гарч, хотын чөлөө, гудамжаар явж ядуу, тахир дутуу, сохор болон хазгар доголон хүмүүсийг нааш авчир!» гэв.


түүнд —Гүй, тэр залуутай ярьж, “Доторх хүн, мал нь олширсноос болж Иерусалим нь хана хэрэмгүй суурин мэт болно” гэж хэл.


Ард түмэн тэнгисээс тэнгис уруу, Умардаас дорно хүртэл гэлдрэх болно. Тэд ЭЗЭНий үгийг эрэн Цааш нааш явах боловч эс олно.


Тэд хотыг дайран хэрмэн дээгүүр гүйлдэж, Байшин өөд авиран, хулгайч мэт цонхоор дотогш орно.


Харин Даниел чи, төгсгөлийн цаг хүртэл эдгээр үгийг битүүмжилж, энэ номыг лацдагтун. Олон хүн эргэцүүлэн мэдлэг нэмэгдэнэ гэж хэлэв.


“Одоо би босож, орон хотоор явсу, Гудам, талбайг гулд хэдчин Голын хайртаа горилж бэдэрсү” Хайлаа гээд би түүнийгээ харин эс олов.


Үнэнийг худалдаж ав Үрж үүнийгээ бүү арилж Мэргэн ухаан, заавар, бодрол ухааныг ч бас


Гулдан хаалганы дэргэд, хотод орох газарт, Хаалгануудын үүдэнд ч тэрээр чангаар хашхирна.


Тэрээр —Би түг түмдийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартаж, Таны тахилын ширээнүүдийг нураан Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна гэж өчив.


Чи Надтай юунд маргана вэ? Та нар бүгд Миний эсрэг нүгэл үйлдсэн гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Эхнэрүүдээ өөр бурхдад утлага уугиулж байсныг нь мэддэг бүх эрэгтэйчүүд хажууд зогсож байсан бүх эмэгтэйчүүдийн хамт буюу Египет нутгийн Патрост амьдарч буй бүх ард түмэн, их чуулган Иеремиад хариулан —


Тэнгэрээс ЭЗЭН хүний хөвгүүдийг өнгийн харсан нь Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд аж.


Хэн мууг үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө босох вэ? Хэн ёс бусыг үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө зогсох вэ?


Би чагнаад сонсов. Тэд зөв бусыг ярив. Нэг ч хүн “Би юу хийчихэв?” гэж Буруу муугаа гэмшсэнгүй. Хүн бүр тулаанд давхин орж буй морь шиг л Өөрийнхөө зүгт эргэжээ.


Би энэ ард түмнээ орхихсон, тэднээс явахсан. Цөлд аянчдын хонох газар надад байсан ч болоосой! Эд бүгд завхайрагчид агаад Итгэл эвдэгч хүмүүсийн тусгай чуулаан юм.


Тиймээс түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. Үзэгтүн, Би тэднийг цэвэрлэж, шалгана. Ард түмний минь охины улмаас Би юу хийж чадах билээ?


Тэгэхэд Тэр надад —Израиль ба Иудагийн гэрийн хилэнц нь үлэмж их, нутаг нь цусаар дүүрч, хот нь ч гаж зүйлээр дүүрсэн байна. Учир нь тэд “ЭЗЭН энэ нутгийг орхив. ЭЗЭН хардаггүй” хэмээж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite