Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 49:7 - Ариун Библи 2013

7 Едомын талаар. Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Теманд ямар ч мэргэн ухаан байхгүй болсон гэж үү? Хэрсүү хүн сайн зөвлөгөөгөө алдчихав уу? Тэдний мэргэн ухаан доройтсон уу?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Едомын талаар. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Теманд ямар ч мэргэн ухаан байхгүй болсон гэж үү? Хэрсүү хүн сайн зөвлөгөөгөө алдчихав уу? Тэдний мэргэн ухаан доройтсон уу?

Gade chapit la Kopi




Иеремиа 49:7
39 Referans Kwoze  

Тиймээс, Едомын эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон Теманы оршин суугчдын эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтайяа тэднийг, сүргийн төлүүдийг ч чирэх болно. Тэднээс болж тэдний бэлчээрийг Тэрээр заавал зэлүүд хоосон болгоно.


Едом, Моаб болоод Аммоны хөвгүүд,


Есавын хөвгүүдийн ахлагч нар нь Есавын ууган хүү Елифазын хөвгүүд болох ахлагч Теман, ахлагч Омар, ахлагч Зефо, ахлагч Кеназ,


Есав Иаковт —Би өлсөж ядарсан учир чи улаан шөлнөөсөө надад идүүлнэ үү? гэжээ. Иймээс Есавыг Едом гэж дуудах болсон юм.


Иовд тохиолдсон энэ бүх гай зовлонгийн талаар түүний гурван найз болох теман хүн Елифаз, шух хүн Билдад, наамат хүн Зофар нар сонсоод, тус тусын газраас ирэв. Тэд түүний гасланг хуваалцаж, тайвшруулахын тулд ирэхээр хамтдаа болзжээ.


Елифазын хөвгүүд нь Теман, Омар, Зефо, Гатам, Кеназ нар билээ.


Теманаас Бурхан морилон ирж, Паран уулаас Ариун Нэгэн заларна. Села Түүний сүр жавхлан тэнгэрсийг хучин, Дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна.


Египет сөнөмөл газар, Едом зэлүүд нутаг болно. Учир нь тэд Иудагийн хөвгүүдийг тарчлаан Нутагт нь гэмгүй цусыг урсгасан юм


Тэрээр бас Үзэсгэлэнт оронд нэвтрэн орж, олныг устгана. Харин Едом, Моаб, Аммоны хөвгүүдийн шилдэг хөвгүүд гараас нь аврагдана.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авна» гэж ЭЗЭН тунхаглаад «Миний зарц Вавилоны хаан Небухаднезарт илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстний эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүд сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээрээ цохиж ямар ч үгэнд нь анхааралаа хандуулахгүй байя” гэж хэлэв.


Тиймээс үзэгтүн. Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт, Гайхалтай зүйлийг дахин бүтээнэ. Мэргэдийн нь мэргэн нь мөхөж, Ухаантнуудаас ухаан ялгах чадвар нь нууцлагдана” гэв.


Аяа ЭЗЭН, Иерусалимын өдөр едомчууд “Нураа, суурь хүртэл нь нураа” гэцгээж байсныг санаач.


Дараа нь теман хүн Елифаз хариулан:


захирагч Кеназ, захирагч Теман, захирагч Мибзар,


Чи едомчуудыг бүү үзэн яд. Тэд чиний ах дүүс. Чи египетчүүдийг бүү үзэн яд. Учир нь та нар тэдний газар нутагт ирмэл хүмүүс байсан.


Иобаб үхэж, теманчуудын нутгаас гаралтай Хушам түүний оронд хаан болсон билээ.


Есав буюу Едом нь Сеирийн уулархаг нутагт амьдрах болов.


Эцэг нь Иаковыг ерөөсөн тэр ерөөлөөс болж Есав, Иаковыг үзэн ядав. “Эцгийнхээ төлөө эмгэнэх өдөр ойрхон ирж байгаа учир би дүү Иаковаа ална” гэж тэрээр зүрхэндээ хэлжээ.


Иаков, Сеирийн нутаг Едомын талд байгаа ах Есав уруугаа элч нарыг өмнөө илгээгээд,


Мэргэн хүмүүс ичгүүр болж, зүрх алдан баригджээ. Үзэгтүн, тэд ЭЗЭНий үгийг эсэргүүцсэн бөгөөд Тэд ямар янзын мэргэн ухаантай билээ?


Өөрийн ард түмэн Израильд заяасан өв дээр зодолддог бүх хорон муу хөршүүдийн минь талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг газар нутгаас нь үндсээр нь тастаж, Иудагийн гэрийг тэдний дундаас үндсээр нь тастах гэж байна.


Дедан, Тема, Буз хийгээд санчигаа хусдаг хүмүүс,


Тэнд бас Едом, хаад нь бас хамаг ноёд нь байна. Тэд чадал бүрэн авч илдэнд алагдагсадтай хэвтсэн. Тэд хозлуулаагүй хүмүүстэй, нүхэнд орогсодтой хамт хэвтэх болно.


Едомын тухай зөн. Сеирээс нэгэн хүн намайг дуудсаар “Манаач аа, шөнө хэр өнгөрөв? Манаач аа, шөнө хэр өнгөрөв?” гэв.


Узын нутаг дахь Едом охин! Баясан, баярлан хөөрч л бай! Аяга чам уруу ч тойрон ирнэ Чи согтууран өөрийгөө нүцгэлнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite