Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 48:46 - Ариун Библи 2013

46 Моаб аа, чи золгүй еэ! Хемошийн хүмүүс устав. Учир нь хөвгүүд чинь олзлогдож, Охид чинь цөлөгдөн явсан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

46 Моаб аа, чи золгүй еэ! Хемошийн хүмүүс устав. Учир нь чиний хөвгүүд олзлогдож, чиний охид цөлөгдөн явсан.

Gade chapit la Kopi




Иеремиа 48:46
7 Referans Kwoze  

Моаб аа, чи золгүй еэ! Хемошийн ард олон оо, та нар сүйрсэн байна! Тэрээр Аморийн хаан Сихонд Таран бутарсан хөвгүүд охидоо олз болгон өгөв.


Итгэл найдвар болсон Бетелээсээ Израилийн гэр ичсэн шиг Моаб нь Хемошоос ичих болно.


Ололт ба эрдэнэс баялагтаа тавьсан Итгэл найдвараасаа болж Чи өөрөө олзлогдох болно. Хемош ч тахилч нарынхаа бас түшмэдийнхээ хамт цөллөгт явах болно.


Дараа нь Соломон Моабын жигшүүрт шүтээн Хемошт болон Аммоны хөвгүүдийн жигшүүрт шүтээн Молехт зориулан Иерусалимын зүүн зүгт орших уулан дээр мөргөлийн өндөрлөг босгов.


Чиний бурхан Хемош чамд хэнийг зайлуулж өгнө түүнийг нь л чи эзэмшдэг бус уу? Тиймээс бидний Бурхан ЭЗЭН бидний өмнөөс хэнийг хөөн зайлуулна тэдний нутгийг бид эзэмших болно.


Сидончуудын бузар болох Ашторэт, Моабын бузар болох Хемош, Аммоны хөвгүүдийн бузар болох Милком нарт зориулан Израилийн хаан Соломон, Иерусалимын зүүнтээд Мөхлийн уулын өмнө талд босгосон мөргөлийн өндөрлөгүүдийг хаан бузарлажээ.


Үүрнээсээ бутран зугтах шувуудын адилаар Моабын охид Арноны гарам дээр байх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite