Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 48:40 - Ариун Библи 2013

40 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, нэгэн нь бүргэд мэт хурдан шаламгай нисэж, Моабын эсрэг жигүүрээ дэлгэнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

40 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, нэгэн нь бүргэд мэт хурдан шаламгай нисэж, Моабын эсрэг жигүүрээ дэлгэнэ.

Gade chapit la Kopi




Иеремиа 48:40
11 Referans Kwoze  

Дараа нь тэр Иудагаар дайран үерлэж, хүзүү хоолойд нь тулна. Дэлгэсэн жигүүр нь чиний нутгийг дүүргэнэ. Иммануел ээ! гэв.


ЭЗЭН алсаас, газар дэлхийн хязгаараас хэл нь чамд үл ойлгогдох нэг үндэстнийг бүргэдийн шүүрэлт мэт чам уруу авчирна.


Үзэгтүн, Тэрээр өгсөж, бүргэд мэт шүүрч, Бозрагийн эсрэг жигүүрээ дэлгэнэ. Тэр өдөр Едомын хүчит эрчүүдийн зүрх төрөхөөр дуншиж буй эмэгтэйн зүрх шиг болно.


Бүрээгээ амандаа! Гэрээг минь зөрчиж, хуулиас минь тэрсэлсэн учир ЭЗЭНий өргөөний эсрэг Бүргэд мэт дайсан ирж байна.


“Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Том далавчтай, урт жигүүртэй, олон өнгийн их өдтэй маш том бүргэд Ливанд нисэн ирж, хуш модны оройг авч одов.


Тэдний хөлгүүд нь ирвэснээс ч хурдан, Үдэш гардаг чононуудаас ч гярхай. Тэдний морьтонгууд тэртээх алсаас давхин ирнэ. Тэд залгихаар дайрах бүргэд мэт элин халина.


Эхнийх нь арслан шиг бөгөөд бүргэдийн жигүүртэй бөлгөө. Намайг харсаар байтал жигүүр нь таслагдаж, тэрээр газраас өргөгдөн хүн шиг хоёр хөл дээрээ зогсов. Түүнд хүний зүрх өгөгдөв.


Мөшгөгчид маань тэнгэрийн бүргэдээс хурдан агаад Уулсын дээгүүр биднийг хөөв. Цөлд отон хүлээв.


Үзэгтүн, Тэрээр үүл мэт дээш гарчээ. Тэрэгнүүд нь хуй салхи мэт, Морьд нь бүргэдээс илүү хурдан. Золгүй еэ! Бид сүйрэв.


Тэнгэрт халих бүргэдийн зам, Хадан дээгүүр мурилзах могойн зам, Тэнгисийн зүрхэн дунд хөвөх онгоцны зам, Бүсгүйтэй нийлсэн эрийн хувь тавилан болой.


Тэд баруун зүг дэх Филистийн нам газрыг довтлон, Хамтдаа дорнын хөвгүүдийг дээрэмдэж, Едом ба Моаб дээр гараа тавин Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно.


Swiv nou:

Piblisite


Piblisite