Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 48:27 - Ариун Библи 2013

27 Израиль чамд доог тохуу байсан биш гэж үү? Эсвэл тэрээр хулгайчдын дунд баригдаж байсан уу? Учир нь чи түүний тухай ярих болгондоо чичирдэг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Израиль чамд доог тохуу байсан биш гэж үү? Эсвэл тэрээр хулгайчдын дунд баригдаж байсан уу? Учир нь чи түүний тухай ярих болгондоо чичирдэг.

Gade chapit la Kopi




Иеремиа 48:27
22 Referans Kwoze  

Хулгайч илчлэгдэхээрээ шившиг болдгийн адил Израилийн гэр буюу тэд болон тэдний хаад, Тэдний амбан захирагчид, Тэдний тахилч нар Тэдний эш үзүүлэгчид мөн шившиг болов.


Би Моабын элэглэлийг, Аммоны хөвгүүдийн доромжлолыг сонслоо. Үүгээрээ тэд Миний ард түмнийг элэглэж, Нутаг дэвсгэрийнх нь эсрэг ихэмсэг болсон.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Моаб Сеир нар “Харагтун, Иудагийн гэр нь бүх үндэстэнтэй адил юм” хэмээсэн.


Тэгэхэд Түүнтэй хоёр дээрэмчин, нэг нь баруун, нөгөө нь зүүн талд нь цовдлуулав.


Тэр үед Есүс хурсан олонд —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр та нартай сүмд сууж, зааж байхад минь та нар Намайг бариагүй.


Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно.


Тэд элэглэж, түг түмдийн ЭЗЭНий ард түмний эсрэг Ихэмсэг загнасан тул Бардам зангийнхаа хариуд тэд Үүнийг авах болно.


Тиймээс Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс толгодод, жалга хөндийнүүдэд, хоосорсон балгасуудад мөн эргэн тойрны бусад үндэстнүүдийн олз, тэдэнд элэглэл болсон хаягдсан хотуудад ингэж айлдаж байна.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Дайсан чиний эсрэг “Ха-ха, мөнхийн өндөрлөгүүд бидний өмч болов” гэж хэлсэн.


Израилийн гэрийн өв хоосорсонд чи баярласантай адил Би чамд түүнчлэн үйлдэх болно. Сеир уул аа, Едом бүхлээрээ, та нар хоосрох болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэжээ.”


Нутгаа эзгүйрэл буюу үргэлжийн харуусал болгохын тулд байлаа. Үүний хажуугаар өнгөрдөг хүн бүр гайхаж, Толгойгоо сэгсрэх болно.


Бид хөршүүддээ шившиг, Эргэн тойронд байгсдадаа доог тохуу болсон.


Та биднийг хөршүүдэд маань ичгүүр, Эргэн тойрныхонд маань Элэглэл, тохуурхал болгосон.


Та нар миний оронд байсан бол Та нар шиг ярьж би бас чадах байсан, Чиний эсрэг хэдэн үг хэлхэж Чиний дээр толгойгоо сэгсэрч чадах байсан.


Ингээд тэд түүнийг бүдрүүлнэ. Өөрсдийнх нь хэл өөрсдийнх нь эсрэг болно. Тэднийг харагчид бүгд толгой сэгсэрнэ.


Урьдын өдрүүдэд байсан бүх үнэт зүйлээ Зовлон зүдүүр ба тэнүүчлэлийн өдрүүдэд Иерусалим дурсан санагалзана. Ард түмэн өстний гарт унахад Хэн ч түүнд тусалсангүй. Өстнүүд хотыг харж, Эвдрэл сүйрлийг нь элэглэнэ.


Замаар өнгөрөгч та бүгдэд Энэ юу ч биш гэж үү? Дүрэлзэх хилэнгийнхээ өдөр ЭЗЭН надад учруулж энэлгэсэн Тэр шаналал шиг шаналал байна уу? Хараач, үзээч.


Swiv nou:

Piblisite


Piblisite