Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 48:2 - Ариун Библи 2013

2 Моаб дахин магтагдахгүй. Хешбонд тэд түүний эсрэг гай гамшгийг сэдсэн. «Нааш ирцгээ, түүнийг үндэстнээс тасалцгаая!» Мадмэн ээ! Чи ч гэсэн дуугүй болгогдоно. Чиний араас илд дагах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Моаб дахин магтагдахгүй. Хешбонд тэд түүний эсрэг гай гамшгийг сэдэв. «Нааш ирцгээ, түүнийг үндэстнээс тасалцгаая!» Галзуу хүмүүс ээ, та нар ч гэсэн дуугүй болгогдоно. Та нарын араас илд дагах болно.

Gade chapit la Kopi




Иеремиа 48:2
20 Referans Kwoze  

“Хэрэв энэ тогтоогдсон зарлиг Миний өмнөөс холдвол, Израилийн үр удам бас Миний өмнө үндэстэн байхаа үүрд болино” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Гэвч одоо ЭЗЭН —Хөлсний ажилчны жилүүд лугаа адил гурван жилийн дотор Моабын сүр жавхлантай хамт, олон хүн нь бүгдээр доройтно. Үлдэгсэд нь өчүүхэн агаад сул дорой болно хэмээн айлдаж байна.


Реубений хөвгүүд Хешбон, Елеале, Кириатаим,


“Аи устгагдсан тул, Хешбон оо, гашуудагтун! Раббагийн охид оо, хашхирагтун, Таар бүсэлж гашуудан Хана хэрмүүдийн дунд нааш цаашаа гүй. Учир нь Малкам тахилч нарынхаа хамт, Түшмэдийнхээ хамт цөллөгт явах болно.


“Хешбоны сүүдэрт оргодлууд хүчгүй зогсоно. Учир нь гал Хешбоноос, галын дөлнүүд Сихоны дундаас гарч, Моабын духыг, үймээн дэгдээгчдийн хуйхыг залгив.


ЭЗЭНий эсрэг Моаб сагсуу онгироо болсон тул Тэрээр хүмүүсээс устгагдана.


Эргэн тойронд нь амьдрагч та бүхэн, Нэрийг нь мэддэг та бүхэн ч Түүний төлөө гашуудаж, «Хүчирхэг очирт таяг, Сүр жавхлант таяг хэрхэн хугарав аа!» гээрэй.


Зарц Иаков минь ээ, бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би чамтай хамт. Учир нь Миний чамайг зайлуулсан бүх үндэстнийг Би бүрэн устгана, Чамайг харин Би бүрэн устгахгүй. Гэвч Би чамайг зохистойгоор засах бөгөөд Чамайг шийтгэлгүй яасан ч орхихгүй” гэж айлдаж байна.


“Энэ хүмүүс «ЭЗЭН Өөрийн сонгосон хоёр урагаа голсон юм» гэж хэлснийг чи ажиглаагүй юм уу? Тэд ингэж хүмүүсийг минь басамжилдаг бөгөөд тэдний нүдэнд тэд үндэстэн мэт байхаа болив.


Тэгээд би ЭЗЭНий мутраас аягыг авч, ЭЗЭНий намайг илгээсэн бүх үндэстэнд түүнийг уулгав.


Учир нь Израилийн Бурхан, ЭЗЭН надад ингэж айлдаж байна. “Мутраас минь уур хилэнгийн дарсны энэ аягыг авч, Миний чамайг илгээх бүх үндэстэнд түүнийг уулга.


ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина. Өтөг бууцны шавхайд сүрэл гишгэгдэх лугаа адил Моаб өөрийн газартаа гишгэгдэнэ.


Моабын төлөө зүрх минь хашхирна. Оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана. Тэд Лухитын бэлээр уйлалдан өгсөж, Сүйрэл мөхөлдөө гашуудан Хоронаимын зам дээр шаналах уйлаан нь өндөрсөнө.


Моабын тухай зөн. Моабын Аар шөнөөр устгагдан сүйрч, Моабын Кир шөнөөр устгагдан сүйрчээ.


Тиймээс Би Еламыг дайснуудынх нь өмнө, Амийг нь эрэгчдийн өмнө нураана. Би тэдний дээр гай гамшгийг, Ширүүн уур хилэнгээ ч хүртэл авчирна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би тэднийг устгатлаа араас нь илд илгээнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite