Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 48:15 - Ариун Библи 2013

15 Моаб устгагдсан бөгөөд Эрчүүд хотууд уруу нь явжээ. Шилдэг залуус нь ч бас хядуулахаар явжээ” гэж Түг түмдийн ЭЗЭН нэртэй Хаан тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Моаб устгагдсан бөгөөд эрчүүд түүний хотууд уруу явжээ. Түүний шилдэг залуус ч бас хядуулахаар явжээ” гэж түмэн цэргийн ЭЗЭН гэдэг нэртэй Хаан тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 48:15
17 Referans Kwoze  

Бүх залуу бухыг нь илдэнд өг. Тэднийг нядлуулахаар явуул! Хөөрхий еэ! Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.


Түг түмдийн ЭЗЭН гэдэг нэртэй Хаан тунхаглаж байна. «Би амьд! Уулсын дундах Табортай адил эсвэл Тэнгисийн дэргэдэх Кармелтай адил нэгэн заавал ирэг.


“Би түүний ноёд, мэргэд, Түүний захирагчид, удирдагчид Хүчит эрсийг нь согтооно. Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй” гэж Түг түмдийн ЭЗЭН нэртэй Хаан тунхаглаж байна.


“Хонин сүрэгт нь эр хонь байхад, түүнийгээ өргөхөөр тангарагласан атлаа Эзэнд өө сэвтэй амьтныг тахил болгон өргөдөг луйварчин хараагдаг. Учир нь Би бол аугаа Хаан бөгөөд үндэстнүүд нэрээс минь эмээдэг” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тэр дээл болон хормой дээрээ “хаадын Хаан, эздийн Эзэн” гэж бичсэн нэртэй ажээ.


Харагтун, та нарын саатуулаад байгаа, тариаланг чинь хураасан ажилчдын тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургац хураагчдын хашхираан түг түмдийн Эзэний сонорт хүрчээ.


ЭЗЭН бүх дэлхийн хаан болж, тэр өдөр ЭЗЭН цорын ганц байж, Түүний нэр цор ганц байх болно.


Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан өргөмжлөн хүндэлж байна. Учир нь Түүний бүхэн нь зөв, замууд нь шударга билээ. Тэрээр бардам явагчийг даруу болгож чадна.


“Би тэднийг хурга мэт, Хуц ухна мэт нядалгаанд авчирна.


Моаб хугарч, жижиг хүүхдүүд нь хашхирцгаав.


Учир нь Хамгийн Дээд ЭЗЭН Аймшигтай бөгөөд Бүх дэлхийн аугаа Хаан юм.


“Египетэд үйлдсэн шигээ Би та нарын дунд гамшиг илгээсэн. Би танай залуусыг олзолсон морьдтой чинь Илдээр хядсан. Танай хуарангийн өмхий самхайг Би хамрын чинь нүхэнд чихсэн ч Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэдний Аврагч нь хүчтэй, Нэрийг нь түг түмдийн ЭЗЭН гэдэг. Тэрээр дэлхийд амралтыг, Вавилоны оршин суугчдад харин үймээн самууныг авчрахын тулд Тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite