Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 48:12 - Ариун Библи 2013

12 Тиймээс, үзэгтүн, Би түүн уруу юүлэгч хүмүүсийг илгээх бөгөөд тэд түүнийг юүлэн асгаж, сав суулгуудыг нь хоослон вааруудыг нь эвдлэх өдрүүд ирж байна гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Тийм учраас, үзэгтүн, Би түүн уруу юүлэгч хүмүүсийг илгээх бөгөөд тэд түүнийг юүлэн асгаж, түүний сав суулгуудыг хоослон, вааруудыг нь эвдлэх өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 48:12
14 Referans Kwoze  

Учир нь сүйтгэгчид тэднийг сүйтгэсэн ч, Усан үзмийн модных нь мөчрүүдийг хугалсан ч, ЭЗЭН Иаковын сүр хүчийг Израилийн сүр хүчийг ч бас сэргээх болно.


Моабын бүх байшингийн дээвэр дээр болон гудамжнуудад нь газар бүр гашуудал байна. Учир нь Би Моабыг хүсэшгүй сав мэт эвдлэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Энэ нь хайр найргүй бутлагдсан, Ваарчны савны хагархай мэт байх агаад, Зуухнаас гал авч, усны савнаас ус утгах хэлтэрхий ч Үлдэгдлээс нь эс олдоно.


Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж, Шавар сав шиг бутлах болно» гэсэн.


Моаб устгагдсан бөгөөд Эрчүүд хотууд уруу нь явжээ. Шилдэг залуус нь ч бас хядуулахаар явжээ” гэж Түг түмдийн ЭЗЭН нэртэй Хаан тунхаглаж байна.


Моаб залуугаасаа л тайван байжээ. Шавар саван дотроо тэрээр сандаачуулагдаагүй байв. Тэрээр савнаас сав уруу уудлуулаагүй, Цөллөгт ч яваагүй. Тиймээс тэрээр амтаа хадгалсан агаад Тааламжит үнэр нь өөрчлөгдөөгүй.


Хот бүрд устгагч ирэх бөгөөд Ямар ч хот зугтахгүй. ЭЗЭНий айлдсаны дагуу хөндий ч бас сүйтгэгдэж, Тэгш тал ч сүйрэх болно.


Уйлцгаа, хоньчид оо, та нар хашхир. Сүргийн эзэд ээ, та нар үнсэнд хөрвөө. Учир нь та нарт хядлага, бутралын өдрүүд нүүрлэсэн бөгөөд Та нар шилмэл сав шиг унана.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авна» гэж ЭЗЭН тунхаглаад «Миний зарц Вавилоны хаан Небухаднезарт илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстний эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Тэгээд чамайг дагалдан явах хүмүүсийн нүдэн дээр чи ваарыг хагалж,


Ноёд нь зарц нараа усанд явуулав. Нөөц сан дээр ирсэн боловч ус үл олдов. Хоосон савтайгаа тэд буцаж ирэв Ичгүүр, доромжлолд орж, толгойгоо тэд бүтээцгээв.


Үүрнээсээ бутран зугтах шувуудын адилаар Моабын охид Арноны гарам дээр байх болно.


Итгэл найдвар болсон Бетелээсээ Израилийн гэр ичсэн шиг Моаб нь Хемошоос ичих болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite