Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 47:6 - Ариун Библи 2013

6 Аяа, ЭЗЭНий илд ээ, Чи дуугүй бололгүй хэр удах юм бэ? Хуйндаа эргэн ор. Амарч, нам жим бай.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Өө, ЭЗЭНий илд ээ, чи хэр удаан дуугүй байхгүй байх юм бэ? Хуйндаа эргэн ор. Амарч, нам жим бай.

Gade chapit la Kopi




Иеремиа 47:6
20 Referans Kwoze  

Цөл дэх бүх нүцгэн дов толгой дээр сүйтгэгчид ирцгээв. Учир нь ЭЗЭНий илд газар нутгийн нэг захаас Нөгөөг хүртэл залгиж байна. Хэнд ч амар амгалан байсангүй.


Тэгтэл Есүс, Петрт —Илдээ хуйнд нь хий. Эцэгийн Надад өгсөн аяганаас Би уухгүй гэж үү? гэв.


Түүнийг хуйнд нь буцаа. Чиний бүтээгдсэн, үүссэн газарт чинь Би чамайг шүүнэ.


Эсвэл Би тэр нутагт илд авчирч “Илд уг нутгийг дайран өнгөрч, Би тэндээс хүн, амьтныг тасалъя” гэж айлдах аваас


“Чи тэдэнд «Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын дунд Миний илгээх илдний учир ууж, согтууран бөөлжиж, унаад, дахин бүү бос”» гэж хэл.


“Би тэдний дээр дөрвөн төрлийн гамшгийг буулгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэр нь хяргах илд, тасчих ноход, залгиж, сүйтгэх тэнгэрийн шувууд болон газрын араатан юм.


Энэ газар хэдий болтол гашуудаж, Хөдөө талын ургамал хатаж гандах юм бэ? Энд оршин сууж буй хүмүүсийн хорон муугийн учир Амьтад ба шувууд устгагдсан билээ. Учир нь тэд “Тэр бидний төгсгөлийг харахгүй” гэцгээсэн.


Би хэдий болтол туг харж, бүрээн дуу сонсох ёстой юм бэ?


Сүх, цавчигч хүндээ өөрийгөө сайрхах уу? Эсвэл хөрөө, өөрийг нь ашиглаж байгаа хүнийхээ өмнө Өөрийгөө өргөмжлөх үү? Энэ нь өөрөөр нь далайгчийг эзэмших шийдэм, Өөрийгөө мод биш юм шиг өргөх таягтай адил юм.


Уур хилэнгийн таяг минь болох Ассири хөөрхий еэ! Гарт буй саваа нь Миний зэвүүцэл юм.


Босооч, ЭЗЭН, Тэдэнтэй тулж, доош унагаач. Сэтгэлийг минь илдээрээ буруу хүнээс авраач.


ЭЗЭН, тэнгэрэлчид тушаасанд тэр илдээ хуйнд нь буцааж хийлээ.


Дараа нь Абнер, Иоабыг дуудан —Илд үргэлж цөлмөсөөр байх уу? Эцэстээ улам гашуун бэрх болно гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Ах дүү нараа мөшгөхөө больж буцахыг хүмүүстээ тушаахгүй чи хэр удах гэсэн юм бэ? гэв.


Гурван бүлэг бүрээ үлээн хүнгэнүүлж, ваараа цохиж хагалан, зүүн гартаа бамбараа барьж, баруун гартаа бүрээгээ барин чанга үлээж —Илд ээ, ЭЗЭНий төлөө болон Гидеоны төлөө гэж чангаар хашхирав.


ЭЗЭНий ажлыг хайнга хийгч нь хараагдах болтугай. Цуснаас илдээ татагч нь хараагдах болтугай.


Халдеичуудын эсрэг, Вавилоны оршин суугчдын эсрэг, Түшмэд, мэргэдийнх нь эсрэг илд ирнэ!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Илд ээ! Миний хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньчинг цохигтун тэгвэл Хонин сүрэг тарж бутарна. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite