Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 46:21 - Ариун Библи 2013

21 Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь бордсон тугалууд мэт. Учир нь тэд ч хүртэл эргэж, хамтдаа зугтаасан. Гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг Тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь бордсон тугалууд мэт юм. Учир нь тэд ч хүртэл бас эргэж, хамтдаа зугтаасан. Тэдний гай гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй.

Gade chapit la Kopi




Иеремиа 46:21
25 Referans Kwoze  

Би яагаад харав? Тэд айж, ухран тэдний хүчит эрс ялагдаж, Арагшаа харалгүйгээр зугтан хоргодож байна. Тал бүрд түгшүүр байна!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь Эзэн арамчуудын цэргүүдэд тэрэг, морьдын дуу чимээ буюу агуу их цэргийн дуу чимээг сонсгосон бөгөөд тэд нэг нэгэндээ —Үзэгтүн, бидэн уруу дайрахаар Израилийн хаан бидний эсрэг хитчүүдийн хаад болон египетчүүдийн хаадыг хөлсөлсөн байна гэцгээлээ.


Хамгийн сайн нь өргөст ургамал, Хамгийн чигч шулуун нь сундуу шивээ мэт тул Харуулыг чинь тавих тэр өдөр шийтгэл чинь ирнэ. Тэгэхэд тэдний үймээн самуурал ирэх болно.


Миний ард түмний гамшгийнх нь өдөр Үүд хаалгаар нь бүү ор. Гамшгийнх нь өдөр гай зовлонг нь бүү хар. Гамшгийнх нь өдөр эд хөрөнгөнд нь гар бүү хүр.


Та нар зааны ясан орон дээр хажуулагсад, Буйдан дээрээ тэрийн хэвтэгчид, Сүргээс хургуудыг, хашаан дундаас тугалуудыг идэгчид юм.


Шийтгэлийн өдрүүд иржээ, Хонзонгийн өдрүүд ч ирчихэж. Эш үзүүлэгч мулгуу, сүнслэг хүн галзуу гэж Израиль орилно. Учир нь та нарын гэмт үйлдэл үлэмж Хонзогнол чинь агуу ажээ.


Бүх залуу бухыг нь илдэнд өг. Тэднийг нядлуулахаар явуул! Хөөрхий еэ! Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.


Бас зэрлэг үхэр тэдэнтэй, Залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж, Газар нь цусаар нэвчиж, Шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно.


Өдөр нь ирж буйг ЭЗЭН харах тул Тэрээр түүнээс болж инээнэ.


Давидад жигшигдэх болсноо хараад Аммоны хөвгүүд хүмүүс илгээн Бет-рехобын арамчууд болон Зобагийн арамчууд болох хорин мянган явган цэргийг мөн Маакагийн хааныг нэг мянган цэрэг болон Тобын арван хоёр мянган эрийн хамт хөлслөн авав.


Чамд үүрдийн дайсагнал байсан бөгөөд чи Израилийн хөвгүүдийг гай гамшгийнх нь үед, эцсийн шийтгэлийн үед илдний хүчинд тушаасан учир


“Өв залгамжлалыг минь тоногчид оо, Та нар баяр хөөртэй, баясан байгаа тул Тариа цохигч охин бяруу мэт дэвхцэж, Азарганууд мэт янцгаадаг тул,


Хүчит эрс урагш жагсан алхахын тулд, Морьд оо, өгсөгтүн, Тэрэгнүүд ээ, та нар галзуу мэт уулгал. Тэд бамбайнууд авч явдаг Етиоп ба Пут мөн Нум татдаг, авч явдаг лидичүүд юм.


Дорнын салхи мэт Би Дайсных нь өмнө тэднийг тараана. Тэдний гамшгийн өдөр Би Нүүрээ бус, нуруугаа тэдэнд харуулна” хэмээв.


Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр Та нар юу хийх юм бэ? Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ? Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?


Үзэн ядалтаар бордсон шарын махнаас, Үнэн хайр буй газрын өвсөн хоол дээр.


Гэтэл Иешурун өөхөлж, тэлчлэв. Чи өөхөлж, бүдүүрч, тэнтийв. Өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж, Өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоов.


Тэр дахин «Үзэгтүн, би зоогоо бэлдлээ. Үхэр ба бордсон малаа гаргаж, бүгд бэлэн болов. Хуримд морилон ир гэж уригдагсдад хэл» гээд өөр зарц нарыг илгээв.


Дуу чимээ нь могой адил хөдөлж байна. Учир нь тэд олон цэрэг мэт хөдөлдөг бөгөөд Түүн дээр сүхтэй мод цавчигчид мэт ирдэг.


“Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж, Нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орох болно. Учир нь Би түүний дээр, Моаб дээр, шийтгэлийнх нь жилийг авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Деданы оршин суугчид аа, зугт, Буцаж эргэ, гүн газруудад амьдар. Учир нь Би түүнийг шийтгэх үед Дээр нь Есавын гай гамшгийг авчрах болно.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Харагтун, Би Египетийн хаан Фараоны эсрэг байгаа бөгөөд түүний эрүүл ба хугарсан гарыг хоёуланг нь хугалж, түүний гараас илдийг нь унагаах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite