Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 46:15 - Ариун Библи 2013

15 Хүчит эрчүүд чинь яагаад түрүүлгээ харав? ЭЗЭН тэднийг доош дардаг тул тэд зогсдоггүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Чиний хүчит эрчүүд яагаад түрүүлгээ харав? ЭЗЭН тэднийг доош дардаг тул тэд зогсдоггүй.

Gade chapit la Kopi




Иеремиа 46:15
12 Referans Kwoze  

Утаа замхрах адил Тэднийг хөөнө. Галын өмнө хайлах лааны тос адил Буруут нь Бурханы өмнө сөнөнө.


Би яагаад харав? Тэд айж, ухран тэдний хүчит эрс ялагдаж, Арагшаа харалгүйгээр зугтан хоргодож байна. Тал бүрд түгшүүр байна!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тулалдахад минь Та намайг хүч чадлаар хувцаслаж, Намайг эсэргүүцэн босогчдыг миний доор хөсөр унагав.


Тэрээр сум тавьж тэднийг бутрааж, Аянга цахилуулж тэднийг бут ниргэжээ.


Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь бордсон тугалууд мэт. Учир нь тэд ч хүртэл эргэж, хамтдаа зугтаасан. Гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг Тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй.


Та улс үндэстнүүдийг мутраараа зайлуулж Тэднийг маань суурьшуулсан юм. Та харь овгуудыг гамшгаар тараасан.


ЭЗЭН энэ бүх үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж, та нар өөрсдөөсөө илүү хүчтэй, илүү том үндэстнүүдийг эзэгнэх болно.


ЭЗЭН, Мосед —Намайг Фараонд юу үйлдэхийг одоо чи харна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг явуулна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг нутгаасаа хөөх болно гэв.


Бурхан босоход дайснууд нь таран бутарч, Түүнийг үзэн ядагчид Өмнөөс нь зугтана.


Swiv nou:

Piblisite


Piblisite