Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 46:12 - Ариун Библи 2013

12 Үндэстнүүд ичгүүрийн чинь талаар сонссон, Дэлхий орилооноор чинь дүүрэн байна. Учир нь нэг дайчин нөгөөгийнхөө дээгүүр бүдэрч, Тэд хоёул хамтдаа доош унав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Үндэстнүүд чиний ичгүүрийн талаар сонссон, мөн газар дэлхий чиний орилооноор дүүрэн байна. Учир нь нэг дайчин нөгөөгийнхөө дээгүүр бүдэрч, тэд хоёул хамтдаа доош унав.

Gade chapit la Kopi




Иеремиа 46:12
17 Referans Kwoze  

Хурдан хүн бүү оргог, хүчит хүн ч бүү зугтаг. Хойд зүгт, Евфрат мөрний дэргэд Тэд бүдэрч, унасан.


“Иуда гашуудаж, үүд хаалганууд нь гудайна. Тэд гашуудан газар хөсөр суух бөгөөд Иерусалимын хашхираан дээш одов.


“Би египетчүүдийг египетчүүдийн эсрэг турхирна. Тэд ах дүүгийнхээ эсрэг, Хөршийнхөө эсрэг, Хот нь хотын эсрэг, Хаанчлал нь хаанчлалын эсрэг байлдах болно.


ЭЗЭН тунхаглаж байна. Тэр өдөр Загасны гулдан хаалганаас хашхирах дуу, Хоёрдугаар дүүргээс гашуудал, Толгодоос чанга нижигнээн сонсогдох болно.


Вавилоноос хашхирааны, Халдеичуудын нутгаас их сүйрлийн дуу чимээ гарч байна!


Тэдний уналтын чимээнд газар хөдөлнө. Хашхираан нь Улаан тэнгис дээр сонсогдоно.


Хешбон дахь хашхираанаас Елеалег хүртэл, Иахазыг ч хүртэл, Зоараас Хоронаим, Еглат-шелишиа хүртэл тэд дуу хоолойнуудаа өндөрсгөв. Учир нь Нимримийн ус ч хүртэл эзгүйрнэ.


Олзлогдогсдын дунд бөхийн, Алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй. Энэ бүхнээс болж Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


Үхээгүй хүмүүс нь булдруу өвчинд нэрвэгдэж, хотын гаслах дуун тэнгэрт хадаж байв.


Гудамжинд усан үзмийн дарсны төлөө орилолдон, Бүх баяр баясгалан уйтгар гуниг болов. Дэлхийн зугаа цэнгэл арилав.


Чи юунд замаа өөрчлөн ийм их хэрэн тэнүүчилнэ вэ? Ассири чамайг шившиг болгосны адил Египет ч бас чамайг шившиг болгоно.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хойд зүгээс ус босож, Халгисан цутгалан болж, Газар нутаг, бүх зүйл, Хот ба түүн дотор амьдрагчдыг халиах гэж байна. Хүмүүс хашхирч, нутгийн оршин суугч бүр уйлах болно.


Вавилонд олзлогдох чимээнд газар хөдөлнө. Тэдний хашхираан үндэстнүүдийн дунд сонсогдоно.


Тэр өөрийнхөө сурвалжтануудыг санадаг. Тэд алхаан дундаа бүдэрч, Хана хэрэм уруу нь яарцгаан, Бүслэлтийн хаалт босгоно.


Swiv nou:

Piblisite


Piblisite