Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 46:10 - Ариун Библи 2013

10 Учир нь дайснуудаасаа өшөөгөө авах Өшөө авалтын тэр өдөр Түг түмдийн БУРХАН Эзэнийх билээ. Илд залгиж, цадаж, Тэдний цусыг дүүртлээ ууна. Учир нь Евфрат мөрний дэргэдэх хойд зүгийн нутагт Түг түмдийн БУРХАН Эзэний төлөө нядалгаа явагдана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Учир нь дайснуудаасаа өшөөгөө авах өшөө авалтын өдөр болох тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэнийх билээ. Илд залгиж, цадаж, тэдний цусыг дүүртлээ ууна. Учир нь Евфрат мөрний дэргэдэх хойд зүгийн нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний төлөө нядалгаа явагдана.

Gade chapit la Kopi




Иеремиа 46:10
25 Referans Kwoze  

Би сумаа цусанд согтоож, сэлмэндээ мах үмхүүлнэ. Тэр нь алагдагсад ба олзлогдогсдын цус, дайсны удирдагчид байх болно.”


Тэр өдөр гаслантай яа! Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна. Тэр өдөр нь Төгс Хүчит Нэгэнээс ирдэг Сүйрэлтэй адил ирнэ.


Кархемишт Евфрат мөрний дэргэд байсан бөгөөд Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд Вавилоны хаан Небухаднезарт дийлэгдсэн Египетийн хаан Фараон Некогийн цэргийн талаар, Египетэд хандаж


Хурдан хүн бүү оргог, хүчит хүн ч бүү зугтаг. Хойд зүгт, Евфрат мөрний дэргэд Тэд бүдэрч, унасан.


Юу гэвэл бичигдсэн бүх зүйл биелэгдэхийн тулд энэ нь өшөө авалтын өдрүүд байх юм.


Сионд бүрээ татан, Ариун уулан дээр минь түгшүүр зарлагтун. ЭЗЭНий өдөр ирж байгаа тул Энэ нутгийн суугчид бүгд чичрэгтүн. Үнэхээр тэр өдөр ойрхон байна.


Вавилоны дундаас зугт, Хүн бүр амиа аварцгаа! Энэ бол ЭЗЭНий өшөө авах цаг тул Шийтгэл дотор нь бүү сүйр. Тэр түүнд шанг нь өгөх гэж байна.


Түүний эсрэг тал бүрд Тулалдааны хашхираанаа өндөрсгө! Тэрээр бууж өгч, Багананууд нь унаж, хана хэрэм нь нураагдаж унав. Энэ бол ЭЗЭНий өшөө авалт. Түүнээс өшөө ав. Тэрээр хэрхэн үйлдсэн шиг Түүнд мөн түүнчлэн үйлд.


Учир нь өшөө авалтын өдөр Зүрхэнд минь бөгөөд Миний золилтын жил иржээ.


ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун! Төгс Хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна.


Харин Египетийн голоос Евфрат мөрөн хүртэлх Египетийн хаанд харьяалагдаж байсан бүхнийг Вавилоны хаан эзлэн авсан учир Египетийн хаан өөрийн нутгаас гадагш дахин гараагүй юм.


Мөн ЭЗЭНий тааламжит жил, Бурханы маань өшөө авах өдрийг тунхаглан Бүх гашуудагчийг тайвшруулан


Яагаад Хүчит Нэгэн цагуудыг эс хадгалж, Яагаад Түүнийг таньж мэддэг хүмүүст Түүний өдрүүд үл харагдана вэ?


“Хүмүүний бус сэлмээр ассиричууд унаж, Хүмүүний бус илд тэднийг залгина. Тэд илднээс зугтах бөгөөд Залуус нь албадлагын ажиллагсад болно.


Цөл дэх бүх нүцгэн дов толгой дээр сүйтгэгчид ирцгээв. Учир нь ЭЗЭНий илд газар нутгийн нэг захаас Нөгөөг хүртэл залгиж байна. Хэнд ч амар амгалан байсангүй.


Египетэд тунхаглаж, Мигдолд зарлаж, Мемфис болон Тахпанхест тунхагла. «Зогсож, өөрийгөө бэлэн байлга. Учир нь илд чиний эргэн тойрныг залгив» гээрэй.


Тиймээс түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Ассирийн хааныг шийтгэсэн шигээ Вавилоны хааныг мөн газар нутгийг нь шийтгэх гэж байна.


Хүний хүү чи, эш үзүүлэн “Эзэн БУРХАН Аммоны хөвгүүд ба доромжлолынх нь тухай ингэж айлдаж байна” гэж хэл. “Илд, илд сугалагдсан, аянга мэт байж залгихын төлөө аллагад өнгөлөгдсөн байна.


Хар морьд бүхий нэгэн нь умардын орон уруу хөдөлж, цагаанууд нь тэдний араас урагшлах үед цоохрууд өмнөдийн орон уруу хөдөлдөг юм.


Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг Басамжлах өдөр түг түмдийн ЭЗЭНд бий.


Swiv nou:

Piblisite


Piblisite