Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 45:3 - Ариун Библи 2013

3 Чи “Ээ, би золгүй еэ! Учир нь ЭЗЭН миний өвчин шаналалд зовлон нэмэв. Би ёолсоор туйлдсан бөгөөд ямар ч амралт олсонгүй” гэж хэлсэн билээ.»

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 «Чи ”Өө, би золгүй еэ! Учир нь ЭЗЭН миний шаналалд зовлон нэмэв. Би ёолсоор сульдсан бөгөөд ямар ч амралт олсонгүй” гэж хэлсэн билээ».

Gade chapit la Kopi




Иеремиа 45:3
28 Referans Kwoze  

Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна.


Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх нь өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна.


Тиймд бид өршөөлийг хүлээн авч, ийм үйлчлэлтэй болсноор зүрх алдахгүй.


Харин ах дүү нар аа, та нар сайныг үйлдэхэд бүү цуц.


Энэлэлд Тэр хүргэсэн ч Энэрэл хайр нь аугаа тул өршөөл нь бат.


Бүх хорон муу нь Таны өмнө ирэг. Бүх гэмт үйлдлийн минь улмаас надад хандсан шигээ Та тэдэнд ч мөн тэгж хандаач. Гаслал минь олширсоор, Зүрх минь сульдсаар байна.”


Тэрээр өндрөөс гал илгээв Тэр нь ясанд минь оров. Хөлд минь Тэрээр тор хаяв, Намайг гэдрэг нь харуулав. Тэрээр намайг ганцаардуулав Бүхий л өдөр зовуурлуулав.


Ард түмнийхээ охины алагдагсдын төлөө Өдөр, шөнөгүй би уйлахсан, Толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!


Уй гашуу минь тайтгаршгүй агаад Зүрх минь сульдуу байна.


Зовлон шаналангийн цагт сул байх аваас Хүч тэнхээ чинь сул аж.


Би Мешехт түр сууж, Кедарын майхнуудын дунд оршин суудаг тул би хөөрхийлөлтэй еэ!


Хашхирсаар байгаад би ядарчээ Хоолой минь хатжээ. Бурханаа хүлээсээр Нүд минь гархилжээ.


Таны хүрхрээнүүдийн дуунд Оёоргүй гүн оёоргүй гүнийгээ дууддаг. Таны давалгаа, долгио намайг нөмрөв.


ЭЗЭНий сайн сайхныг Амьдын газарт харна гэж би итгэсэн.


Ёололдоо би туйлдав. Хайлалдаа ор минь шөнө бүр живнэм. Нулимсанд нэвчив, дэвсгэр минь.


—Өнөөдөр ч гэсэн гомдлол минь гашуун байна. Ёолохыг минь харгалзахгүйгээр Түүний мутар хүнд байна.


«Барух аа, Израилийн Бурхан ЭЗЭН чамд ингэж айлдаж байна.


Гашуудлаас болж нүдний минь гал бөхөв. Өстнүүдээсээ болж нүд минь харанхуйлав.


Swiv nou:

Piblisite


Piblisite