Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 45:1 - Ариун Библи 2013

1 Эш үзүүлэгч Иеремиагаас Нериагийн хүү Барухад хэлсэн үг. Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд тэрээр эдгээр үгсийг Иеремиагаар хэлүүлж номд бичсэн юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөв дэх жилд тэрээр эдгээр үгсийг Иеремиагаар хэлүүлж номд бичиж байхад, Нериагийн хүү Барухад эш үзүүлэгч Иеремиагийн хэлсэн үг юм.

Gade chapit la Kopi




Иеремиа 45:1
18 Referans Kwoze  

Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд ЭЗЭНээс Иеремиад энэ үг ирж —


Дараа нь Иеремиа, Нериагийн хүү Барухыг дуудсан бөгөөд Барух хуйлмал бичиг дээр Иеремиад ЭЗЭНий айлдсан бүх үгийг Иеремиагаар хэлүүлж бичив.


Авга ахын минь хүү Ханамел болон худалдан авсан юмны баримтад гарын үсгээ зурсан гэрчүүдийн нүдэн дээр мөн харуулын хашаанд сууж байсан бүх иудейчүүдийн өмнө би худалдан авсан юмны баримтыг Махсеиагийн ач, Нериагийн хүү Барухад өгөв.


Тэгээд Иеремиа ондоо хуйлмал номыг авч, түүнийг Нериагийн хүү гүүш Барухад өгсөнд тэрээр түүн дээр Иудагийн хаан Иехоиакимын галд шатаасан номын бүх үгийг Иеремиагаар хэлүүлж бичив. Тэдэн дээр олон төстэй үг нэмэгдлээ.


Худалдан авсан юмны баримтыг Нериагийн хүү Барухад өгсний дараа би ЭЗЭНд залбирсан.


Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд (Энэ нь Вавилоны хаан Небухаднезарын эхний жил байв.) Иудагийн бүх хүний талаарх үг Иеремиад иржээ.


Иехоиаким хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Тэрээр Бурхан ЭЗЭНийхээ мэлмийд ёрын мууг үйлдсэн билээ.


Хаан өөрийн хүү Иерахмеел, Азриелын хүү Сераиа болон Абдеелын хүү Шелемиад гүүш Барух ба эш үзүүлэгч Иеремиаг баривчлахыг тушаасан боловч ЭЗЭН тэднийг нуув.


Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын хаанчилсны эхэнд ЭЗЭНээс ийм үг ирж, айлдахдаа —


Иехоиакимын өдрүүдэд Вавилоны хаан Небухаднезар довтлон ирсэнд Иехоиаким гурван жил түүний боол болжээ. Дараа нь тэр эргэж, Небухаднезарын эсрэг тэрслэн босов.


«Барух аа, Израилийн Бурхан ЭЗЭН чамд ингэж айлдаж байна.


Кархемишт Евфрат мөрний дэргэд байсан бөгөөд Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд Вавилоны хаан Небухаднезарт дийлэгдсэн Египетийн хаан Фараон Некогийн цэргийн талаар, Египетэд хандаж


Иудагийн хаан Зедекиатай хамт, хаанчлалынх нь дөрөвдүгээр онд Вавилон уруу явах үедээ Махсеиагийн ач, Нериагийн хүү Сераиад эш үзүүлэгч Иеремиагийн тушаасан үг энэ юм. (Сераиа нь хангамжийн ахмад байв.)


Иудагийн хаан Иехоиакимын хаанчлалын гуравдугаар онд Вавилоны хаан Небухаднезар Иерусалимд ирж, хотыг бүслэн авав.


Хуйлмал ном авч, Миний чамд айлдсан өдрөөс буюу Иосиагийн өдрүүдээс авахуулан энэ өдрийг хүртэл Израиль, Иуда болон бүх үндэстний талаар Миний чамд айлдсан бүх үгийг түүн дээр бич.


Swiv nou:

Piblisite


Piblisite