Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 44:27 - Ариун Библи 2013

27 Үзэгтүн, сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Би тэдний дээгүүр харж байгаа бөгөөд Египет нутагт буй Иудагийн бүх хүн бүрмөсөн устах хүртэлээ илд ба өлсгөлөнгөөр ирэх төгсгөлтэйгөө учрах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 Үзэгтүн, сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Би тэдний дээгүүр харж байгаа бөгөөд Египетийн нутагт буй Иудагийн бүх хүмүүс бүрмөсөн устах хүртлээ илд болон өлсгөлөнгөөр ирэх өөрсдийн төгсгөлтэй учрах болно.

Gade chapit la Kopi




Иеремиа 44:27
16 Referans Kwoze  

“Зулгаан зумлаж, эвдлэн хямруулж, хөмрүүлж, сүйтгэж мөн гай гамшгийг авчрахын тулд Би харсан шигээ барьж, тарьж ургуулахын тулд Би тэднийг харна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Үндэстнүүд хийгээд хаанчлалуудын дээр Энэ өдөр Би чамайг тавьсан нь Устгах, нураах, сүйтгэх ба хөмрүүлэх, Барьж босгох бас ургуулахын тулд билээ гэв.


Би Өөрийн өвийн үлдэгсдийг орхиж, дайсных нь гарт өгөх бөгөөд тэд бүх дайсандаа дээрмийн зүйл ба олз омог нь болно.


Төгсгөл иржээ. Төгсгөл ирэв. Чиний эсрэг босов. Харагтун, энэ нь иржээ!


Харин тэнгэрийн хатанд тахилууд шатааж, ундаан өргөлүүд цутгахаа больсноос хойш бид бүх юмаар дутагдаж, илд болон өлсгөлөнгөөр ирэх төгсгөлтэйгөө учирсан билээ.


Египетийн нутагт цагаачлан явахаар шийдсэн Иудагийн үлдэгсдийг Би зайлуулах бөгөөд тэд бүгд Египет нутагт дуусгавар болж унана. Тэд илдэнд залгигдаж, өлсгөлөнгөөр үхнэ. Их бага аль аль нь илд ба өлсгөлөнгөөр үхнэ. Тэд хараал, аймшиг, зүхэл ба зэвүүцэл болно.


Учир нь Би сайны төлөө бус, муугийн төлөө нүүрээ энэ хотын эсрэг чиглүүлэв» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Энэ хот Вавилоны хааны гарт өгөгдөх бөгөөд тэр үүнийг галдан шатаана» хэмээв.”


Би тэднийг өөрсдийнх нь ч, эцэг өвгөдийнх нь мэдээгүй үндэстнүүдийн дунд тараана. Тэднийг хөнөөж бартлаа араас нь Би илд явуулна” гэв.


“Явж, етиоп хүн Ебед-мелехтэй ярьж, «Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хотын сайн сайхны төлөө бус, гай гамшгийн төлөө Өөрийн үгсийг авчруулж, тэр өдөр тэдгээр нь чиний өмнө биелэгдэх болно.


та нарын айж буй илд та нарыг тэнд Египет нутагт гүйцэж хүрнэ. Та нарын санаа зовж байгаа өлсгөлөн тэнд, Египетэд та нарын араас ойрхон дагах бөгөөд та нар тэнд үхнэ.


Би Иерусалимыг шийтгэсэн шиг Египет нутагт амьдарч буй тэднийг илд, өлсгөлөн, тахлаар шийтгэнэ.


Египет нутагт цагаачлахаар тийшээ орсон Иудагийн үлдэгсдээс зугтах юмуу амь гарах эсвэл Иудагийн нутагт эргэж ирэх хэн ч үгүй. Хэдийгээр тэд амьдрахаар буцаж ирэхийг тэмүүлэвч, хэдэн оргодлоос өөр хэн ч буцаж ирэхгүй» гэж айлдав.


Гуравны нэг чинь гай гамшгаар үхэж эсвэл дунд чинь өлсгөлөнгөөр мөхнө. Гуравны нэг нь эргэн тойронд чинь илдэнд унана. Гуравны нэгийг нь Би зүг бүрд тарааж, тэдний араас илд сугална.


Тиймээс ЭЗЭН гамшгийг харсаар бидний дээрээс буулгав. Учир нь Бурхан ЭЗЭН маань үйлдсэн бүх хэрэгтээ зөвт байдаг. Харин бид дуу хоолойг нь дагасангүй.


Харагтун, нүгэлт хаанчлал дээр Эзэн БУРХАНы мэлмий байдаг. Би түүнийг газрын гадаргаас устгах болно. Гэсэн ч Би Иаковын гэрийг бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тиймээс Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би ийм хүмүүс болох тэднийг шарилжаар хооллож, хортой ус уулгахаар тэдэнд өгнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite