Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 44:21 - Ариун Библи 2013

21 Та нар, та нарын эцэг өвгөд, та нарын хаад, та нарын түшмэд болон энэ нутгийн ард түмний Иудагийн хотуудад болон Иерусалимын гудамжнуудад шатаасан утлагат тахилуудын хувьд, ЭЗЭН тэднийг санаагүй мөн бодоогүй гэж үү?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Та нар, та нарын эцэг өвгөд, та нарын хаад, та нарын түшмэд болон энэ нутгийн ард түмний Иудагийн хотуудад болон Иерусалимын гудамжнуудад шатаасан утлагат тахилуудын хувьд, ЭЗЭН тэднийг санаагүй, мөн бодоогүй гэж үү?

Gade chapit la Kopi




Иеремиа 44:21
19 Referans Kwoze  

Харин ч бид өөрсдөө, эцэг өвгөд маань, хаад ба ноёд маань Иудагийн хотуудад мөн Иерусалимын гудамжнуудад үйлдсэн шиг тэнгэрийн хатанд утлага уугиулж, ундаан өргөлүүдийг цутгаж, амнаасаа гаргасан үг бүрээ заавал биелүүлнэ. Учир нь бид элбэг хоол хүнстэй, баян чинээлэг байсан бөгөөд ямар ч золгүй явдлыг хараагүй.


Иудагийн нутагт ба Иерусалимын гудамжнуудад үйлдсэн эцэг өвгөдийнхөө цөвт муу явдлыг, Иудагийн хаад ба эхнэрүүдийнх нь цөвт муу явдлыг бас өөрсдийнхөө мөн эхнэрүүдийнхээ цөвт муу явдлыг та нар мартсан уу?


ЭЗЭН энэ хүмүүст ингэж айлдаж байна. “Хэдий тийм ч гэсэн тэд хэрэн тэнүүчлэх дуртай болжээ. Тэд хөлөө хорьж барьсангүй. Тиймээс ЭЗЭН тэднийг зөвшөөрөн авдаггүй. Одоо Тэрээр тэдний хилэнцийг санаж, Тэдний нүглийг шийтгэнэ.”


Учир нь, Өө Иуда, бурхад чинь чиний хотууд шиг олон биш үү. Та нарын ичгүүрт зүйлд босгосон тахилын ширээнүүд буюу Баалд утлага уугиулахаар босгосон тахилын ширээнүүд Иерусалимын гудамжнууд шиг олон ажээ.


ЭЗЭН минь, машид ихээр бүү хилэгнээч. Хилэнцийг энд үүрд бүү дурсаач. Үзэгтүн, Таны ард түмэн бид Гуйж байгааг хараач.


Эцэг өвгөдийн маань хилэнцийг Бидний эсрэг бүү санаач. Бид маш дор орсон учир Өөрийнхөө өршөөлөөр биднийг даруй угтаж аваач.


ЭЗЭН, Иаковын бардамналаар тангарагласан. “Үнэхээр, Би ямар ч үйлдлийг нь хэзээ ч мартахгүй.


Би бүх хилэнцийг нь санаж буйг Тэд зүрхэндээ эргэцүүлдэггүй. Одоо тэдний үйлдлүүд өөрсдийг нь тойрон байна. Тэд нүүрний минь өмнө байна.


Яагаад гэвэл түүний нүглүүд тэнгэрт тултал овоорсон бөгөөд Бурхан түүний ёс бусыг санажээ.


Агуу хот гурван хэсэг болон хуваагдаж, үндэстнүүдийн хотууд нурав. Агуу их Вавилон Бурханы өмнө дурсагдаж, Бурхан догшин уур хилэнгийнхээ дарсны аягыг түүнд өгөв.


чи өөртөө бунхан барьж, талбай болгонд өөртөө мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон.


Тэр эмэгтэй Елиад —Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та хилэнцийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? гэв.


Одоо явж амалекчуудыг бут цохиод тэдний хамаг юмсыг бүрмөсөн сүйрүүлж, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхэд, үхэр хонь, тэмээ илжиг бүгдийг нь ал” гэж хэлэв.


ЭЗЭН үүнийг хараад, жигшин зэвүүцсэн билээ. Учир нь хөвгүүд охид нь Түүнийг хилэгнүүлсэн юм.


“Тэр нь Надад хадгалагдаж, Миний агуулахад лацдуулсан байгаа бус уу?


Учир нь Израилийн хөвгүүдийн болон Иудагийн хүмүүсийн бүх нүглээс энэ нь болсон бөгөөд Намайг уурлуулахаар тэд, тэдний хаад, удирдагчид, тахилч нар, эш үзүүлэгчид, Иудагийн эрчүүд болон Иерусалимын оршин суугчид үүнийг үйлдсэн юм.


Тэгэхэд Иеремиа бүх ард түмэнд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд буюу өөрт нь хариулт өгч байсан бүх хүнд —


Swiv nou:

Piblisite


Piblisite