Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 44:13 - Ариун Библи 2013

13 Би Иерусалимыг шийтгэсэн шиг Египет нутагт амьдарч буй тэднийг илд, өлсгөлөн, тахлаар шийтгэнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Би Иерусалимыг шийтгэсэн шиг Египетийн нутагт амьдарч буй хүмүүсийг илд, өлсгөлөн болон тахлаар шийтгэнэ.

Gade chapit la Kopi




Иеремиа 44:13
11 Referans Kwoze  

Тэр ирээд Египет нутгийг цохиж, үхэлд зориулагдсаныг нь үхэлд, олзлолд зориулагдсаныг нь олзлолд, илдэнд зориулагдсаныг нь илдэнд өгнө.


Түг түмдийн ЭЗЭН мөн ийн айлдав. “Үзэгтүн, Би тэднийг шийтгэх гэж байна! Залуучууд илдэн доор үхэж, хөвгүүд, охид нь өлсгөлөнгөөр үхэх болно.


Учир нь түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Иерусалимын оршин суугчид дээр уур хилэн минь асгарсан шиг та нарыг Египетэд орох үед Миний хилэн та нар дээр асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл болно. Харин энэ газрыг та нар дахиад харахгүй.” гэв.


Тэдэнд болон тэдний эцэг өвгөдөд Миний өгсөн газар нутгаас Би тэднийг устгах хүртэл тэдний дээр илд, өлсгөлөн болон тахлыг илгээнэ” гэв.


Энэ хотод суусан нэгэн нь илд, өлсгөлөн, тахлаар үхнэ. Харин гадагш гарч яван та нарыг бүсэлж байгаа халдеичуудад бууж өгсөн нэгэн нь амьд гарч, амиараа төлөөсийг төлнө.


та нарын айж буй илд та нарыг тэнд Египет нутагт гүйцэж хүрнэ. Та нарын санаа зовж байгаа өлсгөлөн тэнд, Египетэд та нарын араас ойрхон дагах бөгөөд та нар тэнд үхнэ.


Египет уруу явж, тэнд цагаачлахаар шийдсэн бүх хүн илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Миний тэдэн дээр авчрах гэж байгаа гай гамшгаас амьд үлдэгсэд, дүрвэгсэд тэдэнд үлдэхгүй” хэмээв.


Би тэднийг дэлхийн бүх хаанчлалд аймшиг, ёр муу болгоно. Тэднийг тарааж бутаргах бүх газарт минь тэд зэмлэл, ёгт үг, тоглоом тохуу ба хараал болно.


Иудагийн үлдэгсэд ээ, тэгвэл ЭЗЭНий үгийг сонсоцгоо. Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Хэрэв та нар үнэхээр Египет уруу орж, тэнд цагаачлахаар шийдвэл,


Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явцгаана. Египет тэднийг цуглуулан авч, Мемфис тэднийг булшилна. Мөнгөн эрдэнэсийг нь хогийн ургамал эзлэн авч, Майхнууд нь сундуугаар дүүрнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite