Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 43:2 - Ариун Библи 2013

2 Хошаиагийн хүү Азариа, Кареагийн хүү Иоханан болон бусад ихэмсэг бардам хүмүүс Иеремиад —Та худал ярьж байна! “Та нар цагаачлахаар Египет уруу бүү яв” гэж хэлүүлэхээр таныг бидний Бурхан ЭЗЭН илгээгээгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Хошаиагийн хүү Азариа, Кареагийн хүү Иоханан болон бүх сагсуу хүмүүс Иеремиад хандан —Та худал ярьж байна! Бидний Бурхан ЭЗЭН “Та нар Египетэд амьдрах гэж тийшээ явж болохгүй” гэж хэлүүлэхээр таныг илгээгээгүй.

Gade chapit la Kopi




Иеремиа 43:2
31 Referans Kwoze  

Ефраимын тэргүүн нь Самари бөгөөд Самарийн тэргүүн нь Ремалиагийн хүү юм. Хэрэв чи итгэхгүй бол, чи үнэхээр цаашид тогтохгүй» гэж айлдаж байна” гэлээ.


Небухаднезар хаан, Зедекиаг Бурханаар тангараглуулсан боловч тэрээр тэрслэн босож, шил нь татан, зүрх нь хатуурч, Израилийн Бурхан ЭЗЭН өөд эргэсэнгүй.


Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчдадаа захирагд. Та бүгд бие биендээ даруу хандах байдлаар хувцасла. Учир нь Бурхан бардмыг эсэргүүцдэг, харин дарууд нигүүлсэл өгдөг.


Гэвч Тэр илүү их нигүүлсэл өгдөг. Тиймээс “Бурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд нигүүлсэл өгдөг” гэдэг.


Бурхан ЭЗЭНээс нь тэдэнд илгээгдсэн Иеремиа ард түмэнд өөрсдийнх нь Бурхан ЭЗЭНий бүх үг буюу энэ бүх үгийг хэлж дуусмагц


Дараа нь цэргийн бүх дарга нар, Кареагийн хүү Иоханан, Хошаиагийн хүү Азариа ба их, бага бүх хүн ойртон ирээд,


Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хөвгүүд Иоханан, Ионатан нар, Танхуметын хүү Сераиа, нетофат хүн Ефаин хөвгүүд мөн маакат хүний хүү Иезаниа нар мөн тэдний эрчүүд Гедалиа уруу Мизпад ирэв.


Сонсож, анхаарал тавь, битгий бардамна. Учир нь ЭЗЭН айлджээ.


Зүрх бардам бүгд ЭЗЭНд жигшүүртэй. Гар барьсан ч болно, шийтгүүлэх нь лавтай.


Нетаниагийн хүү Ишмаел нь Ахикамын хүү Гедалиаг цохисны дараа түүнээс эргүүлэн авсан хүмүүсийн бүх үлдэгсэд буюу Гибеоноос түүний буцааж авчирсан хүчит дайчин эрс, эмэгтэйчүүд, хүүхдүүд, тайганууд зэргийг Кареагийн хүү Иоханан ба түүнтэй хамт буй цэргийн бүх дарга нар Мизпагаас авчрав.


Эс тэгвэл би хангалттай дүүрнийг хүртэж, “ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд, Няцаж буцах вий, Эсвэл ядууран хулгай хийж, Бурханыхаа нэрийг бузарлах вий.


ЭЗЭНээс эмээхүй нь ёрын мууг үзэн ядах явдал юм. Бардамнал, ихэмсэг зан, ёрын муу зам хийгээд гажсан амыг би жигшдэг.


Дээгүүр хардаг нүд, Худал хэлдэг хэл, Гэмгүйн цусыг урсгагч гар,


Маадгар хүмүүсийн доог тохуу, Бардамнагчдын доромжлолд Сэтгэл маань ханаж цадлаа.


Таны тушаалаас салан төөрдөг Бардам, хараал хүртсэн хүнийг Та зэмлэдэг.


Бүх зусардагч уруулыг, Сайрхан яригч хэлийг ЭЗЭН таслах болтугай.


Гэвч чи Миний ард түмнийг явуулахгүй, тэдний эсрэг өөрийгөө өргөмжилсөөр байна.


Харин Фараон —ЭЗЭН гэгч хэн болоод Израилийг явуул гэсэн үгийг нь би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв.


Тэгээд Лот гадагш гарч, охидыг нь авахаар болсон хүргэддээ —ЭЗЭН энэ хотыг устгах гэж байна. Босогтун, энэ газраас гарагтун! гэв. Харин хүргэд нь түүнийг тоглоом хийж байна гэж боджээ.


Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүд сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээрээ цохиж ямар ч үгэнд нь анхааралаа хандуулахгүй байя” гэж хэлэв.


Уг нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон Ахикамын хүү Гедалиаг Нетаниагийн хүү Ишмаел цохисноор тэд халдеичуудаас айх болсон тул тэгжээ.


Тэд Иеремиад —Таны Бурхан ЭЗЭНээс танаар дамжин бидэнд илгээх бүхий л үгсийн дагуу бид үйлдэхгүй бол бидний эсрэг ЭЗЭН үнэн итгэлтэй гэрч байг.


Та нар сэтгэлдээ алдаж буруутав. “Бидний Бурхан ЭЗЭНд бидний төлөө залбираач. Бурхан ЭЗЭН маань юу ч хэлсэн бидэнд тийнхүү хэлж, бид түүнийг үйлдье” гэж хэлэн намайг Бурхан ЭЗЭНдээ та нар л илгээсэн шүү дээ.


ЭЗЭНий нэрээр бидэнд таны хэлсэн эдгээр үгсийн тухайд, бид чамайг сонсохгүй!


Эзэн Иаковын эсрэг үг илгээв. Энэ нь Израиль дээр буув.


Swiv nou:

Piblisite


Piblisite