Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 43:13 - Ариун Библи 2013

13 Тэрээр бас Египет нутагт буй Хелиополисын чулуун хөшөөнүүдийг хэмхлэх болно. Египетийн бурхдын сүмүүдийг тэрээр галдан шатаана» гэж хэл” хэмээн айлджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Тэрээр бас Египетийн нутагт орших Хелиополисын чулуун хөшөөнүүдийг хэмхлэх болно. Египетийн бурхдын сүмүүдийг тэрээр галдан шатаана”» гэж хэл” гэж айлджээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 43:13
13 Referans Kwoze  

Тэр өдөр Египетийн нутгийн таван хот Канааны хэлээр ярьж, түг түмдийн ЭЗЭНд тангараг өргөнө. Энэ хотуудын нэг нь Нарны хот хэмээн нэрлэгдэнэ.


Тэгээд Фараон, Иосефт Зафенат-панеа гэдэг нэр хайрлаж, Оны тахилч Потиферагийн охин Асенатыг түүнд эхнэр болгон өгөв. Тэгээд Иосеф гарч Египетийн бүх газар нутгаар аялав.


Тэд сунацгааж, хамтдаа бөхийн Ачаагаа ч аварч чадсангүй, Өөрсдөө ч олзлогдов.


Би Египетийн бурхдын сүмүүдэд гал тавьж, тэр тэднийг шатааж, тэднийг олзлох болно. Хоньчин өөртөө хувцас нөмрөхтэй адил тэрээр өөрийгөө Египет нутгаар орооно. Тэр тэндээс амар тайван явах болно.


Египет нутагт амьдарч буй буюу Мигдол, Тахпанхес, Мемфис болон Патросын нутагт амьдарч буй хамаг иудейчүүдийн төлөө Иеремиад ирсэн үг энэ болой.


Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан “Үзэгтүн, Би Тебесийн Амон, Фараон, Египетийг бурхад болон хаадтай нь хамт, Фараоныг болон түүнд найддаг хүмүүсийг ч хүртэл шийтгэх гэж байна.


Морьдынхоо туурайгаар тэр хамаг гудамжийг чинь талхлах болно. Тэр ард түмнийг чинь илдээр ална. Хүчирхэг багананууд чинь газарт унана.


Тэгээд бурхдыг нь цутгамал шүтээнтэй нь, үнэт алт мөнгөн савнуудыг тэрээр Египет уруу олзлон аваачиж, хэдэн жилийн туршид умард зүгийн хааныг дайрахгүй.


Египетийн тухай зөн. Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн Египет уруу ирж явна. Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч, Египетчүүдийн зүрх нь дотроо хайлав.


Чи тэдэнд “Тэнгэрс ба газрыг бүтээгээгүй бурхад дэлхийгээс болон тэнгэрсийн доороос устах болно” гэж хэл.


Египетийн хаан Фараон, зарц нар нь, ноёд нь ба бүх ард түмэн нь,


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би бас шүтээнүүдийг эвдэж, Мемфисээс хөргүүдийг үгүй болгоно. Египетийн нутагт дахин ноён гарахгүй. Би Египетийн газарт айдсыг өгөх болно.


Он ба Пибесетийн залуус илдэнд унаж Эмэгтэйчүүд нь олзлогдох болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite