Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 42:22 - Ариун Библи 2013

22 Тиймээс очиж, цагаачлахыг хүсэж буй тэр газартаа та нар илд, өлсгөлөн тахлаар үхнэ гэдгийг одоо тодорхой ойлгогтун гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Тийм учраас очиж, амьдрахыг хүсэж буй тэр газартаа та нар илд, өлсгөлөн болон тахлаар үхнэ гэдгийг та нар одоо тодорхой ойлгох ёстой гэв.

Gade chapit la Kopi




Иеремиа 42:22
10 Referans Kwoze  

Египет уруу явж, тэнд цагаачлахаар шийдсэн бүх хүн илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Миний тэдэн дээр авчрах гэж байгаа гай гамшгаас амьд үлдэгсэд, дүрвэгсэд тэдэнд үлдэхгүй” хэмээв.


Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явцгаана. Египет тэднийг цуглуулан авч, Мемфис тэднийг булшилна. Мөнгөн эрдэнэсийг нь хогийн ургамал эзлэн авч, Майхнууд нь сундуугаар дүүрнэ.


Эзэн БУРХАН айлдаж байна. Алгаа хавсран хөлөө дэвслэн байж, ай хөөрхий! Израилийн гэрийн ёрын жигшүүрт хамаг юмны улмаас илд, өлсгөлөн, тахлаар тэд унах болно! гэж хэл.


Тэр ирээд Египет нутгийг цохиж, үхэлд зориулагдсаныг нь үхэлд, олзлолд зориулагдсаныг нь олзлолд, илдэнд зориулагдсаныг нь илдэнд өгнө.


Гэвч Фараоны хамгаалалт та нарт ичгүүр, Египетийн сүүдэрт орогнох нь гутамшиг болно.


Египетийн нутагт цагаачлан явахаар шийдсэн Иудагийн үлдэгсдийг Би зайлуулах бөгөөд тэд бүгд Египет нутагт дуусгавар болж унана. Тэд илдэнд залгигдаж, өлсгөлөнгөөр үхнэ. Их бага аль аль нь илд ба өлсгөлөнгөөр үхнэ. Тэд хараал, аймшиг, зүхэл ба зэвүүцэл болно.


Чи тэдэнд ингэж хэлэх ёстой. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би амьд! Балгаснуудад буй хүмүүс нь илдэнд унаж, хээр талд буй хүмүүсийг Би араатнуудад тасчуулахаар өгч, цайз ба агуйд буй хүмүүс нь тахлаар үхэх болно.


Тэдэнд болон тэдний эцэг өвгөдөд Миний өгсөн газар нутгаас Би тэднийг устгах хүртэл тэдний дээр илд, өлсгөлөн болон тахлыг илгээнэ” гэв.


Хол байгч нь гамшгаар үхэж, ойр байгч нь илдэнд алагдаж, үлдэгсэд нь болон бүслэгдэгсэд нь өлсгөлөнгөөр үхнэ. Ийнхүү Би хилэнгээ тэдэнд гүйцэтгэнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite