Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 42:20 - Ариун Библи 2013

20 Та нар сэтгэлдээ алдаж буруутав. “Бидний Бурхан ЭЗЭНд бидний төлөө залбираач. Бурхан ЭЗЭН маань юу ч хэлсэн бидэнд тийнхүү хэлж, бид түүнийг үйлдье” гэж хэлэн намайг Бурхан ЭЗЭНдээ та нар л илгээсэн шүү дээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Учир нь та нар өөрсдийгөө хуурав. Учир нь “Бидний Бурхан ЭЗЭНд бидний төлөө залбираач. Бидний Бурхан ЭЗЭН юу ч хэлсэн, бидэнд тийнхүү хэлж, бид түүнийг үйлдье” гэж хэлэн, намайг өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу илгээсэн нь та нар шүү дээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 42:20
17 Referans Kwoze  

Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид байг.


Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг.


Тэдний нэг хуульч, Түүнийг сорьж —


Ард түмэн ирж байгаа мэт тэд чам уруу ирж, Миний ард түмэн адил чиний өмнө сууж, үгийг чинь сонсох боловч тэд түүнийг үйлдэхгүй. Учир нь амаараа тэд таалалт юмсыг үйлдэвч зүрх нь олз ашгийнхаа араас явдаг.


эш үзүүлэгч Иеремиад —Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө Бурхан ЭЗЭНдээ залбираач. Таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүнээс цөөхүүлээ үлдлээ.


ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, Цээж дотрыг шалгадаг нь Хүн бүрд замуудынх нь дагуу, Үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.


Гэтэл энэ бүгдийг үл харгалзан итгэл эвдэгч эгч Иуда нь бүх зүрхээрээ Над уруу буцаж ирсэнгүй, харин хуурамчаар ирэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Хилэнц нүгэл намайг дийлжээ. Гэмт үйлдлийг маань Та уучилна.


Гаднынхан над дээр хулмалзсаар ирж, Намайг сонсмогцоо тэд үг дуугүй дагадаг.


Амийнхаа үнээр нүгэл үйлдсэн тэр хүмүүсийн бойпруудын хувьд, тэд үүнийгээ ЭЗЭНий өмнө авчирсан бөгөөд тэдгээр нь ариуссан учраас үүнийг тахилын ширээг бүрэх давтсан ялтас болгогтун. Тэдгээр нь Израилийн хөвгүүдэд тэмдэг болог гэлээ.


Тэгээд Зедекиа хаан, Шелемиагийн хүү Иехукал болон Маасеиагийн хүү тахилч Зефаниаг эш үзүүлэгч Иеремиа уруу явуулан “Бидний төлөө бидний Бурхан ЭЗЭНд залбирна уу” гэж хэлүүлэв.


Дараа нь Зедекиа хаан ЭЗЭНий өргөөн дэх гурав дахь үүд уруу эш үзүүлэгч Иеремиаг авчруулахаар илгээв. Хаан, Иеремиад —Би чамаас юм асуух гэж байна. Надаас юу ч битгий нуу гэж хэлэв.


Хошаиагийн хүү Азариа, Кареагийн хүү Иоханан болон бусад ихэмсэг бардам хүмүүс Иеремиад —Та худал ярьж байна! “Та нар цагаачлахаар Египет уруу бүү яв” гэж хэлүүлэхээр таныг бидний Бурхан ЭЗЭН илгээгээгүй.


Эцгүүдийнх нь бүл болгоны тэргүүн бүрд нэг таяг байх тул Аароны нэрийг Левийн таяг дээр бич.


Тэд Иеремиад —Таны Бурхан ЭЗЭНээс танаар дамжин бидэнд илгээх бүхий л үгсийн дагуу бид үйлдэхгүй бол бидний эсрэг ЭЗЭН үнэн итгэлтэй гэрч байг.


Swiv nou:

Piblisite


Piblisite