Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 41:9 - Ариун Библи 2013

9 Гедалиагаас болж цохиж алсан хүмүүсийнхээ бүх хүүрийг Ишмаелын хаясан нөөцлүүр нь Израилийн хаан Баашагийн улмаас Аса хааны хийсэн нөөцлүүр байв. Нетаниагийн хүү Ишмаел түүнийг алагдагсдаар дүүргэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Гедалиагаас болж өөрийн цохисон хүмүүсийн бүх хүүрүүдийг Ишмаел хаясан нөөцлүүрийн хувьд, энэ нь Израилийн хаан Баашагийн улмаас Аса хааны хийсэн нөөцлүүр байв. Нетаниагийн хүү Ишмаел түүнийг алагдсан хүмүүсээр дүүргэв.

Gade chapit la Kopi




Иеремиа 41:9
11 Referans Kwoze  

Хараарай, тэр одоо нэг агуйд, эсвэл ондоо газарт нуугдаж байгаа. Хэрэв таны цэргүүдийг тэр довтолбол, үүнийг сонссон хүн бүр “Абсаломыг дагасан хүмүүсээс олноороо хядуулжээ” гэж хэлнэ.


Израильчууд аюулд орсноо (цэргүүд хүчтэй шахагдсаны улмаас) хараад агуй, бут сөөг, хавцал, газар доорх нүх, худагт нуугдав.


Мидианы гар Израилийн дээр хүчтэй болов. Мидианаас болж, Израилийн хөвгүүд өөрсдөдөө нуувч болгон уул, агуй болон бэхлэлт дотор хоргодох газруудыг бэлтгэжээ.


Тэд цөл, уул, агуй болоод газрын гаваар тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ.


Тэрээр замдаа хонины хашаатай газарт ирсэн ба тэнд нэгэн агуй байсанд Саул шилбэ далдлахаар тийш оров. Энэ үед Давид болон түүний хүмүүс тэр агуйн мухарт сууцгааж байлаа.


Ефраимын ууланд нуугдаж байсан израиль хүмүүс ч филистчүүдийн зугтсаныг сонсоод бүгд тулалдаанд орж, филистчүүдийг гэзэг даран хөөв.


Тэр хоёр филистчүүдийн цэргийн харуулын ангийн өмнө өөрсдийгөө илчлэхэд филистчүүд —Харагтун. Еврейчүүд нуугдаж байсан нүхнүүдээсээ гарч ирж байна гэв.


Харин чи жигшигдсэн гишүү мэт, Хөлд гишгэгдэх хүүр мэт, Илдэнд цоо хатгуулж, Нүхний чулуунууд уруу явах хүмүүсийн бүтээлэг адил Булшнаасаа хаягдав.


Swiv nou:

Piblisite


Piblisite