Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 4:23 - Ариун Библи 2013

23 Дэлхийг Би хартал, Үзэгтүн, энэ нь хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон байлаа. Тэнгэрсийг хартал, тэд ямар ч гэрэлгүй байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

23 Намайг газар дэлхийг харахад, үзэгтүн, энэ нь хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон байв. Тэнгэрүүд уруу харахад, тэд ямар ч гэрэлгүй байлаа.

Gade chapit la Kopi




Иеремиа 4:23
19 Referans Kwoze  

Гамшгийн тэр өдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.


Тэнгэрийн одод болон түүний ордууд гэрлээ эс өгөх бөгөөд Нар мандахдаа харанхуйлж, сар гэрлээ үл тусгана.


Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй оёоргүй гүний гадаргууд харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа.


Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тэр өдөр Би үд дунд нарыг жаргааж, Гэрэлтэй өдөр газрыг харанхуй болгоно.


Тэдний өмнө газар хөдөлж, тэнгэр доргин, Нар сар харанхуйлж, оддын гэрэл бөхнө.


Тэр өдөр далайн түрхрэлт мэт Тэд ард түмэн уруу хүрхэрнэ. Хэрэв нэгэн хүн газар уруу харвал Тэнд харанхуй, уй гашуу ба гэрэл нь хүртэл Үүлээр харанхуйлагдсан нь үзэгдэнэ.


Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс үгүй болохгүй.


Цагаан өнгөтэй агуу сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар эс олдов.


Би уулсын төлөө уйлаан болон орь дууг, Зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд Үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын Аль аль нь зугтжээ. Тэд явжээ.


Тэнгэрс ээ, үүнд хиртхийгтүн! Мөн чичирч, цөхрөгтүн” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Түүнд туугдаж, гэрэл ч үгүй харанхуйд би орсон


Тэр өдөр гэрэл гэгээгүй болж, сүр жавхлантнууд царцана.


Swiv nou:

Piblisite


Piblisite