Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 4:10 - Ариун Библи 2013

10 Тэгэхэд би “Аяа, Эзэн БУРХАН! «Та нарт амар амгалан байх болно» гэж Та энэ ард түмнийг болон Иерусалимыг үнэхээр хуурчээ. Харин хоолойд илд хүрсэн байна” гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Тэгэхэд би “Аяа, Эзэн БУРХАН! Та энэ ард түмнийг болон Иерусалимыг үнэхээр хуурчээ. «Та нарт амар амгалан байх болно» гэж хэлсэн боловч хоолойнд илд хүрсэн байна” гэж хэлэв.

Gade chapit la Kopi




Иеремиа 4:10
21 Referans Kwoze  

Тэд ЭЗЭНий тухай худал хэлж, «Энэ нь Тэр биш. Золгүй явдал бидэн дээр ирэхгүй. Бид өлсгөлөн эсвэл илд үзэхгүй.


Учир нь Би Өөрийнхөө төлөө болон зарц Давидынхаа төлөө энэ хотыг аврахаар хамгаалах болно» гэв гэлээ.


Тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул тэднийг Бурхан завхарсан сэтгэл болон хийх ёсгүй үйлдэлд нь орхижээ.


Ийм учраас Бурхан тэднийг гутамшигт хүсэл тачаалтай нь зөнд нь орхиж. Тэдний эмэгтэйчүүд ч бэлгийн төрөлх харьцааг төрөлх бусаар сольцгоожээ.


Иймд Бурхан тэднийг зүрхнийнх нь хүсэл тачаалын бузар юмстай зөнд нь орхиж, тэд бие махбодоо өвөр хоорондоо гутаажээ.


Ийнхүү намайг эш үзүүлж байхад Бенаиагийн хүү Пелатиа үхэв. Тэгээд би нүүрээрээ унаж чанга дуугаар хашхиран —Аяа, Эзэн БУРХАН. Та Израилийн үлдэгсдийг бүрэн устгах гэж үү? гэлээ.


Хөгшин залуугүй гудамжинд газар хэвтэцгээжээ. Онгон охид минь, залуус минь илдэнд унажээ. Хилэнгийнхээ өдөр Та тэднийг устгаж, Өршөөлгүйгээр хяджээ.


“Аяа, Эзэн БУРХАН! Үзэгтүн, Та аугаа хүч чадлаараа болон сунгасан мутраараа тэнгэрс ба газрыг бүтээсэн билээ. Танд юу ч дэндүү хэцүү биш.


Намайг басамжилдаг хүмүүст тэд «ЭЗЭН “Та нар амар амгалан байх болно” гэж айлдав» гэж хэлсээр байдаг. Зүрхнийхээ гөжүүдлэлийн дагуу явагч бүрд тэд «Та нар дээр гай гамшиг ирэхгүй» гэдэг.


Тэд “Амар амгалан, амар амгалан” гэж мэхлэн Ард түмний минь охины бэртлийг өнгөцхөн эдгээдэг. Гэвч амар амгалан нь үгүй.


Тэд амар амгалан нь үгүй атал, “Амар амгалан, амар амгалан” гэж хэлэн Ард түмний минь бэртлийг өнгөцхөн эдгээв.


Чиний зам болон үйлс чинь Эдгээр зүйлсийг чам дээр авчрав. Энэ нь чиний хилэнцэт явдал. Ямар гашуун юм бэ? Энэ нь зүрх сэтгэлийг чинь хөндсөн билээ!


Би —Аяа, Эзэн БУРХАН! Харагтун, би бага залуу тул Хэрхэн ярихыг мэдэхгүй гэв.


Өө ЭЗЭН, Юунд Та биднийг замаасаа төөрүүлэн Танаас эмээхгүй болгон Зүрхийг минь хатууруулаа вэ? Өвийнхөө овгууд, Өөрийнхөө боолуудын төлөө эргээч.


Тэд үзмэрчдэд “Бүү үз” гэж, Эш үзүүлэгчдэд “Зөвийг бидэнд бүү эш үзүүл! Бидэнд тааламжит үгийг ярь, Зэрэглээг эш үзүүл! гэдэг.


Учир нь энэ удаа Би бүх гамшигаа чиний зүрхэнд болон чиний албат нарт, ард түмэн дээр чинь илгээнэ. Ингэснээр бүх дэлхийд Надтай адил хэн ч байхгүйг чи мэдэх болно.


Мосе, ЭЗЭНд эргэж —Өө Эзэн, Та яагаад энэ ард түмнийг ийм гайд учруулав? Та юунд намайг явуулсан юм бэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite