Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 39:7 - Ариун Библи 2013

7 Тэрээр Зедекиагийн нүдийг ухаж хаяад, түүнийг Вавилонд аваачихаар хүрэл дөнгөөр дөнгөлжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Тэгээд тэрээр Зедекиагийн нүдийг сохлоод, түүнийг Вавилонд авчрахаар хүрэл дөнгөөр дөнгөлөв.

Gade chapit la Kopi




Иеремиа 39:7
10 Referans Kwoze  

Би бас түүний дээр тороо хаяж, тэрээр урхинд минь орно. Тэгээд Би түүнийг халдеичуудын нутаг дахь Вавилонд аваачна. Тэрээр тэнд үхэх бөгөөд тэр газрыг үзэхгүй.


Дараа нь тэрээр Зедекиагийн нүдийг ухаж хаяад түүнийг хүрэл дөнгөөр дөнгөлжээ. Вавилоны хаан түүнийг Вавилонд аваачиж, үхлийн өдөр хүртэл нь түүнийг шоронд хийв.


Тэд Зедекиагийн хөвгүүдийг нүднийх нь өмнө алав. Дараа нь Зедекиагийн нүдийг ухаж хаяад, түүнийг хүрэл дөнгөөр дөнгөлөн Вавилонд авчирчээ.


Тэгэхэд филистчүүд түүнийг барьж, нүдийг нь сохлоод, Газад авчран, хүрэл гинжээр дөнгөлөв. Ингээд Самсон шоронд буудай тээрэмдэгч болов.


Таны зарлигуудыг сахин биелүүлэх билээ. Намайг хэзээ ч бүү орхиоч!


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би чамайг өөрт чинь болоод бүх найз нөхөрт чинь түгшүүр болгох гэж байна. Нүдэн дээр чинь тэд дайснуудынхаа илдэнд унана. Ингээд Би бүх Иудаг Вавилоны хааны гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг цөлөгдөгсөд болгон Вавилон уруу аваачиж, тэднийг илдээр хядна.


Чи гараас нь зугтаахгүй. Учир нь чи лавтайяа олзлогдож, түүний гарт тушаагдана. Чи Вавилоны хааныг нүдээрээ харж, тэр чамтай нүүр нүүрээрээ ярьж, чи Вавилон уруу явна» гэж хэл.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Иудагийн хаан Зедекиаг түүний дайсан буюу амийг нь эрж байсан Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаасан шигээ Египетийн хаан Фараон Хофраг түүний дайснуудын гарт буюу амийг нь эрэгч хүмүүсийн гарт тушаах гэж байна” гэж хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite