Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 39:6 - Ариун Библи 2013

6 Дараа нь Вавилоны хаан, Зедекиагийн хөвгүүдийг Риблад нүднийх нь өмнө алав. Вавилоны хаан бас Иудагийн бүх дээдсийг алав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Дараа нь Вавилоны хаан Зедекиагийн хөвгүүдийг өөрийнх нь нүдний өмнө Риблад алав. Вавилоны хаан бас Иудагийн бүх ноёдыг алав.

Gade chapit la Kopi




Иеремиа 39:6
19 Referans Kwoze  

Вавилоны хаан, Зедекиагийн хөвгүүдийг нүднийх нь өмнө алсан бөгөөд Иудагийн бүх түшмэлийг Риблад хядав.


Дараа нь Иудагийн хаан Зедекиаг мөн түүний зарц нар болон энэ хотын ард түмэн буюу энэ хотод тахал, илд болон өлсгөлөнгөөс амьд үлдсэн хүмүүсийг Би Вавилоны хаан Небухаднезарын гарт, дайснуудынх нь гарт мөн тэдний амийг хайгчдын гарт тушаана. Тэр тэднийг илдний ирээр цохиж, амьд үлдээхгүй, өрөвдөхгүй, энэрэх ч үгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.»”


Тэд Зедекиагийн хөвгүүдийг нүднийх нь өмнө алав. Дараа нь Зедекиагийн нүдийг ухаж хаяад, түүнийг хүрэл дөнгөөр дөнгөлөн Вавилонд авчирчээ.


Тиймээс чи үзэж харсан бүхнээсээ болоод галзуурна.


Нялхсыг ч нүдний нь өмнө хэмх чулуудан Орон байрыг нь тонож, Эхнэрүүдийг нь хүчирхийлнэ.


Миний ард түмэн дээр айсуй зовлонг би хэрхэн харж тэвчих билээ? Мөн төрөл садангийнхаа сүйрлийг би хэрхэн харж тэвчих билээ? гэв.


«Үзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд уруу аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар ба эндхийн оршин суугчид дээр Миний авчрах бүх гай гамшгийг чиний нүд үзэхгүй» гэсэн” гэв. Тэд хариу үгийг хаанд авчрав.


«Тиймээс үзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд уруу аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар дээр Миний авчрах бүх гай гамшгийг чиний нүд үзэхгүй» гэлээ” гэв. Ингээд тэд хариу үгийг хаанд авчрав.


Тэр хүү надтай хамт байхгүй бол би эцэгтээ хэрхэн очих вэ? Эцэгт минь учрах гай зовлонг надад бүү харуулаач гэв.


“Би хүүгийнхээ үхэхийг харж байж чадахгүй” гээд харвасан сумны тусгалын газар очиж, хүүгийнхээ эсрэг харж суугаад дуугаа өндөрсгөн уйлав.


Едомын язгууртнуудын дотроос Хаан гэж дуудагдах хүнгүй болж, Ноёд нь бүгдээрээ юу ч биш болно.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би чамайг өөрт чинь болоод бүх найз нөхөрт чинь түгшүүр болгох гэж байна. Нүдэн дээр чинь тэд дайснуудынхаа илдэнд унана. Ингээд Би бүх Иудаг Вавилоны хааны гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг цөлөгдөгсөд болгон Вавилон уруу аваачиж, тэднийг илдээр хядна.


Чи гараас нь зугтаахгүй. Учир нь чи лавтайяа олзлогдож, түүний гарт тушаагдана. Чи Вавилоны хааныг нүдээрээ харж, тэр чамтай нүүр нүүрээрээ ярьж, чи Вавилон уруу явна» гэж хэл.


Тэд мөн бүх эхнэр, хөвгүүдийг чинь халдеичуудад гаргаж өгөх бөгөөд чи тэдний гараас зугтахгүй, харин Вавилоны хааны гарт баригдана. Энэ хот ч галдан шатаагдах болно” гэжээ.


Тэд зэвсэгт тэрэг, мухлаг тэрэг хийгээд үй олон хүний хамт чиний эсрэг дайтахаар ирнэ. Тэд халхавч, бамбай, дуулгатайгаар чиний эсрэг тал бүрд байрлана. Би тэдэнд шүүлтийг өгөхөд тэд шийдвэрүүдээрээ чамайг шүүнэ.


Хонин сүргээс шилдгийг ав. Мөн тогоон дор түлээ овоол. Үүнийгээ сайтар чана. Доторх яснуудыг нь буцалга»


Дараа нь ЭЗЭНий тахилын өдөр ирэхэд Би хааны хөвгүүд болох жононгуудыг, Харийн хувцсаар өөрсдийгөө хувцасласан Бүх хүнийг шийтгэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite