Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 39:4 - Ариун Библи 2013

4 Иудагийн хаан Зедекиа болон бүх дайчин эрс тэднийг хараад, хааны цэцэрлэгийн замаар хоёр хэрмийн хоорондох хаалгаар дамжин хотоос шөнөөр зугтан гарчээ. Тэрээр Арабагийн замаар явав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Иудагийн хаан Зедекиа болон бүх дайчид тэднийг хараад, зугтан, хааны цэцэрлэгийн замаар хоёр хэрмийн хоорондох дааман хаалгаар дамжин хотоос шөнөөр гарч явав. Тэрээр Арабагийн зүг явав.

Gade chapit la Kopi




Иеремиа 39:4
17 Referans Kwoze  

Шалмаг нь хурдлавч эс зайлна, Чадалтай нь хүчээ үл сэлбэнэ. Баатарлаг нь амиа эс аварна.


Тэрээр зориг орж, нурсан байсан бүх хэрмийг сэргээн босгож, дээр нь цамхгуудыг байрлуулаад, өөр гаднах ханыг барьж, Давидын хот дахь Миллог бат бэх болгож, их хэмжээний зэвсэг, бамбай хийв.


Тэдний дунд буй ноён харанхуйд ачаагаа мөрөндөө үүрэн гарч явна. Гарч явахын тулд тэд хананд нүх гаргана. Тэр нүүрээ бүтээх болно. Ингэснээр тэр нүдээрээ газрыг харж чадахгүй.


ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи өөдөөс нь нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.


Та нараас үлдэгсдийн хувьд, Би дайснуудынх нь нутагт тэдний зүрхэнд доройтлыг авчрах болно. Навчны сэрчигнээ тэднийг элдэн хөөх бөгөөд хэн ч мөрдөөгүй байхад тэд илднээс зугтах мэтээр зугтаж унах болно.


Би нүүрээ та нарын эсрэг хандуулах бөгөөд та нар дайсныхаа өмнө цохигдон унана. Үзэн ядагч өстнүүд чинь та нарыг захирах бөгөөд хэн ч мөшгөөгүй байхад та нар зугтах болно.


Та нар хуучин цөөрмийн усанд зориулан хоёр хэрмийн хооронд усан сан барина. Гэвч та нар үүнийг хийсэн Нэгэнийг үл ажиж Үүнийг өнө эрт төлөвлөсөн Нэгэнийг эс анхаарна.


Иудагийн хаан Зедекиа халдеичуудын гараас зугтаахгүй, харин тэрээр заавал Вавилоны хааны гарт тушаагдаж, түүнтэй нүүр нүүрээрээ, нүд нүдээ харж ярилцана.


Өдрөөр тэднийг харж байхад нь ачаагаа цөллөгийн ачаа мэт гарга. Дараа нь үдшээр чи цөллөгт явж буй хүмүүсийн адил тэднийг харж байхад нь гарч яв.


Чиний бүх захирагч хамтдаа зугтаж, Нум сумгүйгээр олзлогдов. Тэд хол зугтсан боловч олдсон, Та нар бүгдээрээ хамт хоригдол болно.


Би Ариелийг шахамдуулахад Чи халаглал, харууслын хот болно. Надад тэрээр Ариел шиг байна.


Тэрээр Зедекиаг Вавилон уруу аваачих бөгөөд Намайг түүн дээр иртэл Зедекиа тэнд байна. Харин чи халдеичуудын эсрэг тулалдвал, амжилт олохгүй» хэмээн ЭЗЭН тунхаглаж байна гэж хэлнэ вэ?” гэжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite