Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 39:14 - Ариун Библи 2013

14 Тэд илгээж, харуулын хашаанаас Иеремиаг гарган авав. Тэд түүнийг гэрт нь аваачуулахаар Шафаны ач, Ахикамын хүү Гедалиад хариуцуулав. Ингэж тэрээр хүмүүсийн дунд үлджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Тэд хүн явуулж, харуулын гэрийн хашаанаас Иеремиаг гарган авч, түүнийг Шафаны ач, Ахикамын хүү Гедалиад гэрт нь аваачуулахаар хариуцуулав. Ингээд тэрээр хүмүүсийн дунд үлджээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 39:14
18 Referans Kwoze  

Ингээд Иеремиа, Иерусалимыг эзлэгдэх өдрийг хүртэл харуулын хашаанд үлдэв. Тэгээд Иерусалим эзлэгджээ.


Харин Шафаны хүү Ахикамын гар Иеремиатай хамт байсан учраас тэрээр алуулахаар хүмүүсийн гарт өгөгдсөнгүй.


Тэгээд тахилч Хилкиа, Шафаны хүү Ахикам, Микиагийн хүү Ахбор, гүүш Шафан болон хааны зарц Асаиа нарт хаан тушаан —


Иеремиаг ахлах хамгаалагч Небузарадан Рамагаас сулласны дараа түүнд ЭЗЭНээс ирсэн үгс энэ болой. Тэрээр Вавилон уруу цөлөгдөж байсан Иерусалим ба Иудагийн бүх цөлөгдөгчийн дунд Иеремиаг гинжээр хүлэгдсэн байхад нь авсан юм.


Иеремиаг харуулын хашаанд хоригдон байх үед ЭЗЭНий үг түүнд ирж,


Ингээд тэд Иеремиаг олсоор татан гаргаж, нөөцлүүрээс дээш гаргахад, Иеремиа харуулын хашаанд үлдэв.


Дараа нь Зедекиа хаан тушаасанд, тэд Иеремиаг харуулын гэрийн хашаанд даалган хотын бүх талх дуустал түүнд талхчны гудамжнаас өдөр бүр бүтэн талх өгч байв. Ингээд Иеремиа харуулын гэрийн хашаанд үлджээ.


Түүний үгс биелэгдэх хүртэл тийм байсан. ЭЗЭНий үг түүнийг шалгасан.


Тэгээд тахилч Хилкиа, Ахикам, Ахбор, Шафан, Асаиа нар Шаллумын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Хулда уруу явав. Шаллум нь Хархасын ач, Тиквагийн хүү бөгөөд хувцасны агуулахын сахиул юм. Хулда Иерусалимын хоёрдугаар дүүрэгт амьдардаг байсан бөгөөд тэнд тэд түүнтэй ярилцжээ.


Дараа нь Хилкиа, Шафаны хүү Ахикам, Микагийн хүү Абдон, гүүш Шафан болон хааны зарц Асаиа нарт хаан тушаан —


Тэр үед Вавилоны хааны их цэрэг Иерусалимыг бүсэлж байсан бөгөөд эш үзүүлэгч Иеремиа, Иудагийн хааны гэр, харуулын хашаанд түгжигдсэн байв.


Тиймээс харуулын ахмад Небузарадан ахлах тайган Небушазбан, тэргүүн мэргэч Нергал-сар-езер болон Вавилоны хааны бүх удирдагчид хүн илгээв.


Иеремиаг буцаагүй байхад —Иудагийн хотуудыг хариуцуулан Вавилоны хааны томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа уруу буцан явж, түүнтэй хамт ард түмний дунд амьдар. Эсвэл чамд явахад зөв зүйтэй гэж санагдаж буй ямар ч хамаагүй газар уруу яв гэж хэлэв. Ингээд ахлах хамгаалагч түүнд хүнс болон бэлэг өгч, түүнийг суллав.


Тэгээд Иеремиа Мизпа уруу Ахикамын хүү Гедалиа уруу явж, түүнтэй хамт уг нутагт үлдсэн ард түмний дунд амьдрав.


Тэгтэл долдугаар сард хааны удмын Елишамагийн ач, Нетаниагийн хүү Ишмаел болон хааны тэргүүн түшмэд арван хүний хамт Ахикамын хүү Гедалиа уруу Мизпад ирэв. Тэд Мизпад хамтдаа талх идэж байх зуур


Тэгэхэд Иехоиаким хаан Египет уруу Ахборын хүү Елнатаныг хүмүүсийн хамт илгээв.


Вавилоны хаан нь Ахикамын хүү Гедалиад тэр нутгийг хариуцуулан томилж, Вавилон уруу цөлөгдөөгүй хамгийн ядуу хүмүүс тэр нутгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг түүнд хариуцуулсныг талбай дахь цэргийн бүх удирдагч мөн тэдний эрчүүд сонсоод


Swiv nou:

Piblisite


Piblisite