Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 38:23 - Ариун Библи 2013

23 Тэд мөн бүх эхнэр, хөвгүүдийг чинь халдеичуудад гаргаж өгөх бөгөөд чи тэдний гараас зугтахгүй, харин Вавилоны хааны гарт баригдана. Энэ хот ч галдан шатаагдах болно” гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

23 Тэд мөн чиний бүх эхнэрүүд, чиний хөвгүүдийг халдеичуудад гаргаж өгөх бөгөөд чи өөрөө тэдний гараас зугтахгүй, харин Вавилоны хааны гарт баригдаж, энэ хот ч галдан шатаагдах болно” гэжээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 38:23
18 Referans Kwoze  

Тэгээд Ахикамын хүү Гедалиад ахлах хамгаалагч Небузараданы хариуцуулсан, Мизпа дахь ард түмнээс үлдэгч бүгд мөн хааны охид ба Мизпад үлдсэн бүх ард түмнийг Ишмаел олзлов. Ингэж Нетаниагийн хүү Ишмаел тэднийг олзлон аваад, Аммоны хөвгүүд уруу гатлахаар явав.


Дараа нь Вавилоны хаан, Зедекиагийн хөвгүүдийг Риблад нүднийх нь өмнө алав. Вавилоны хаан бас Иудагийн бүх дээдсийг алав.


Харин та Вавилоны хааны ахмадууд уруу гарч очихгүй аваас энэ хот халдеичуудын гарт тушаагдах болно. Тэд түүнийг галдан шатааж, чи өөрөө ч гараас нь зугтахгүй” гэж хэлжээ.


Тэд Зедекиагийн хөвгүүдийг нүднийх нь өмнө алав. Дараа нь Зедекиагийн нүдийг ухаж хаяад, түүнийг хүрэл дөнгөөр дөнгөлөн Вавилонд авчирчээ.


Энэ үзэгдэл нь хотыг устгахаар Түүнийг ирэх үед миний үзсэн үзэгдэлтэй адилхан бөгөөд Хебар голын дэргэд миний үзсэн үзэгдэлтэй адил байсан тул би нүүрээрээ хөсөр унав.


Харин эш үзүүлэгч үг хэлэхээр өдөөгдсөн аваас тэр эш үзүүлэгчийг өдсөн нь ЭЗЭН Би бөгөөд Би түүний эсрэг мутраа сунгаж, Өөрийн ард түмэн Израилийн дундаас түүнийг устгана.


Тэдний гэрүүд мөн талбайнууд Эхнэрүүд нь ч бас хамтдаа бусдад очно. Учир нь Би энэ газрын оршин суугчдын эсрэг мутраа сунгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Иудагийн хаан Зедекиа халдеичуудын гараас зугтаахгүй, харин тэрээр заавал Вавилоны хааны гарт тушаагдаж, түүнтэй нүүр нүүрээрээ, нүд нүдээ харж ярилцана.


Халдеичууд эргэн ирж, энэ хотын эсрэг тулалдаж, үүнийг эзлэн аваад, галдан шатаана” гэж хэлэгтүн» хэмээв.”


Тэгэхэд Зедекиа, Иеремиад —Хэн ч энэ үгсийн талаар бүү мэдэг, тэгвэл чи үхэхгүй.


Гэвч халдеичуудын цэргүүд тэднийг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барьсан бөгөөд тэд түүнийг бариад, Хаматын нутаг дахь Риблад буй Вавилоны хаан Небухаднезар дээр аваачсан ба тэрээр түүнд ял оноов.


Гэтэл тэр түүний эсрэг тэрсэлж, морьд ба олон цэргийг авахын тулд элч нарыг Египет уруу илгээв. Тэр амжилт олох уу? Ийм зүйлсийг хийдэг тэр амь мултрах уу? Тэр үнэхээр гэрээг зөрчин амь мултарч чадах уу?


Кохатчуудын ургийн овгийг левичүүдийн дундаас тасрахыг бүү зөвшөөр.


Учир нь Би сайны төлөө бус, муугийн төлөө нүүрээ энэ хотын эсрэг чиглүүлэв» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Энэ хот Вавилоны хааны гарт өгөгдөх бөгөөд тэр үүнийг галдан шатаана» хэмээв.”


Чи гараас нь зугтаахгүй. Учир нь чи лавтайяа олзлогдож, түүний гарт тушаагдана. Чи Вавилоны хааныг нүдээрээ харж, тэр чамтай нүүр нүүрээрээ ярьж, чи Вавилон уруу явна» гэж хэл.


Swiv nou:

Piblisite


Piblisite