Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 38:22 - Ариун Библи 2013

22 “Үзэгтүн, Иудагийн хааны өргөөнд үлдсэн бүх эмэгтэй Вавилоны хааны цэргийн ахмадуудад аваачигдах бөгөөд тэд «Дотнын найзууд чинь чамайг уруу татаж, дийлэв. Хөл чинь шаварт шигдсэн үед тэд нуруугаа харуулан чамаас эргэсэн билээ» гэцгээх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 “Тэгээд үзэгтүн, Иудагийн хааны ордонд үлдсэн бүх эмэгтэйчүүд Вавилоны хааны цэргийн ахмадуудад аваачигдах гэж байна. Тэдгээр эмэгтэйчүүд «Чиний дотнын найзууд чамайг төөрөгдүүлж, дийлэв. Чиний хөл шаварт шигдсэн үед тэд чамаас эргэсэн билээ» гэцгээх болно.

Gade chapit la Kopi




Иеремиа 38:22
22 Referans Kwoze  

Сионд эмэгтэйчүүд, Иудагийн хотуудад онгон охид маань хүчиндүүлэв.


Хацар дээрээ нулимстай Гашуудан уйлна, шөнө дөлөөр Хайртуудынх нь дундаас тайтгаруулах хүн Ганц алга даа, түүнд Хамаг олон найз нь урвацгаажээ. Харьтан дайснууд хүртэл болцгоожээ.


эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хааны охид мөн Шафаны ач болон Ахикамын хүү Гедалиатай хийгээд эш үзүүлэгч Иеремиа ба Нериагийн хүү Барухтай хамт ахлах хамгаалагч Небузараданы үлдээсэн хүн бүр багтжээ.


Хөршдөө бүү найд, Найздаа бүү итгэ. Өвөрт чинь унтагчаас уруул амаа хамгаал.


Тэрээр өндрөөс гал илгээв Тэр нь ясанд минь оров. Хөлд минь Тэрээр тор хаяв, Намайг гэдрэг нь харуулав. Тэрээр намайг ганцаардуулав Бүхий л өдөр зовуурлуулав.


Тэгээд Ахикамын хүү Гедалиад ахлах хамгаалагч Небузараданы хариуцуулсан, Мизпа дахь ард түмнээс үлдэгч бүгд мөн хааны охид ба Мизпад үлдсэн бүх ард түмнийг Ишмаел олзлов. Ингэж Нетаниагийн хүү Ишмаел тэднийг олзлон аваад, Аммоны хөвгүүд уруу гатлахаар явав.


Тэгэхэд Зедекиа хаан, Иеремиад —Би халдеичуудад урвасан иудейчүүдээс айж байна. Тэд намайг тэдний гарт өгч, тэд намайг доромжлох вий гэв.


Учир нь “Тал бүрд түгшүүр байна! Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!” гэх Олны шивнэлдээнийг би сонсов. Бүх итгэмжит найз нөхөд минь миний унахыг харж, “Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна” гэдэг.


Тэдний гэрүүд мөн талбайнууд Эхнэрүүд нь ч бас хамтдаа бусдад очно. Учир нь Би энэ газрын оршин суугчдын эсрэг мутраа сунгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Сийлмэл хөргүүдэд итгэгсэд, Цутгамал хөргүүдийг “Та нар бурхад маань” гэж хэлэгсэд Хойшоо эргэн бүрмөсөн гутаагдана.


Намгаас татан гаргаж, Намайг бүү живүүлээч, Үзэн ядагсад хийгээд Усны гүнээс намайг авраач!


Гүн намагт би живж Тэнд хөл тогтох газар үгүй. Гүн усанд би орж, үерт автлаа.


Миний итгэдэг дотнын найз, Миний талхыг идэж байсан нэгэн нь Миний эсрэг өсгийгөө өргөв.


Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь бордсон тугалууд мэт. Учир нь тэд ч хүртэл эргэж, хамтдаа зугтаасан. Гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг Тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй.


Би яагаад харав? Тэд айж, ухран тэдний хүчит эрс ялагдаж, Арагшаа харалгүйгээр зугтан хоргодож байна. Тал бүрд түгшүүр байна!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тиймээс Би тэдний эхнэрүүдийг бусдад, Тэдний талбайнуудыг шинэ эзэмшигчдэд өгнө. Учир нь хамгийн багаас хамгийн том нь хүртэл Хүн бүр ашиг олох гэж шунах юм. Эш үзүүлэгчээс тахилч хүртэл Хүн бүр залилан мэхэлдэг.


Чи өөрөө тэднийг сургасан байтал Урьдын нөхдийг чинь Тэр чиний дээр Чамайг захируулахаар тавивал чи юу гэх вэ? Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг өвчинд чи баригдахгүй гэж үү?


Харин хэрэв чи явахаас татгалзсаар байвал, ЭЗЭНий надад харуулсан үг энэ байна.


Ах дүүс минь цөөрөм мэт, Цөөрмийн ширгэдэг горхи мэт хуурмаг ажээ.


Тиймээс “Та нар Вавилоны хаанд үйлчлэхгүй” гэж чамд хэлдэг эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Учир нь тэд чамд худлыг эш үзүүлдэг.


Учир нь Би тэднийг илгээгээгүй гэж ЭЗЭН тунхаглаж байна. Харин Би та нарыг зайлуулж, та нарыг болон та нарт эш үзүүлдэг эш үзүүлэгчдийг мөхөөхийн тулд тэд нэрээр минь хуурмагаар эш үзүүлдэг” гэж хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite