Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 38:19 - Ариун Библи 2013

19 Тэгэхэд Зедекиа хаан, Иеремиад —Би халдеичуудад урвасан иудейчүүдээс айж байна. Тэд намайг тэдний гарт өгч, тэд намайг доромжлох вий гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Тэгэхэд Зедекиа хаан, Иеремиад —Би халдеичууд уруу явсан иудейчүүдээс айдаг. Учир нь тэд намайг тэдний гарт өгч, тэд намайг доромжлох вий гэв.

Gade chapit la Kopi




Иеремиа 38:19
17 Referans Kwoze  

Хэдий тийм боловч захирагчдын олон нь Есүст итгэсэн билээ. Гэхдээ тэд фарисайчуудаас болж синагогоос хөөгдөх вий гэсэндээ үүнийгээ өчсөнгүй.


“Үзэгтүн, Иудагийн хааны өргөөнд үлдсэн бүх эмэгтэй Вавилоны хааны цэргийн ахмадуудад аваачигдах бөгөөд тэд «Дотнын найзууд чинь чамайг уруу татаж, дийлэв. Хөл чинь шаварт шигдсэн үед тэд нуруугаа харуулан чамаас эргэсэн билээ» гэцгээх болно.


Намайг санаагүй, Намайг бодоо ч үгүй худал хэлж байхдаа чи Хэнээс чи зовниж, хэнээс эмээсэн бэ? Би эртнээс хойш чимээгүй байсны улмаас Чи Надаас эмээхгүй болсон уу?


Хотод үлдсэн ард түмний үлдэгдлүүдийг урвасан буюу түүн уруу оргосон хүмүүстэй мөн үлдсэн бусад хүмүүстэй хамт ахлах хамгаалагч Небузарадан, Вавилон уруу цөллөгт аваачив.


Тэгээд Саул өөрийн зэвсэг үүрэгчдээ —Чи илдээ сугалан намайг хатгаж ал. Эс тэгвэл хозлуулаагүй эдгээр хүмүүс ирж, намайг хатган алж, доромжлол болгох болно гэж хэлэв. Гэвч зэвсэг үүрэгч нь ихэд айсан тул үүнийг гүйцэтгэж чадсангүй. Тиймээс Саул илдээ авч, өөрөө дээрээс нь унав.


Хүнээс айх айдас занга тавих, Харин ЭЗЭНд итгэдэг нь эсэн мэнд байх.


Саул, Самуелд —Би ард олноос айж, тэдний дуу хоолойг сонссон учраас ЭЗЭНий тушаал болон таны үгийг үнэхээр зөрчиж нүгэл үйлдлээ.


Тэдний зүрх хөөрөхөд тэд —Самсоныг дуудан авчир. Тэр биднийг зугаацуулаг хэмээн хашхирцгаав. Тийнхүү тэд Самсоныг шоронгоос дуудан гаргасан бөгөөд тэр тэднийг зугаацуулах учиртай байв. Тэд Самсоныг баганануудын хооронд зогсоосон байлаа.


Абимелех зэвсэг үүрэгч залуугаа яаран дуудаж —Чи илдээ сугалан намайг алагтун. Энэ нь “Эмэгтэй хүн түүнийг алсан” хэмээн хэлүүлэхгүйн тулд билээ гэв. Тэгээд залуу түүнийг нэвт хатгасанд тэр үхэв.


Ингээд Зедекиа хаан —Үзэгтүн, тэр гарт чинь байна. Та нарын эсрэг хаан юу ч хийж чадахгүй гэв.


Би олон түмнээс сүрдэж, өрх гэрүүдийн жигшил намайг айлгасанд би дуугаа хураан үүдээр гарахгүй байсан удаа бий юу?


Зарлагууд Ефраим болон Манассегийн нутаг даяар, Зебулуны чанад хүртэл хотоос хот дамжин явж байхад хүмүүс харин тэднийг зэвүүцэн, инээлдэж доромжилж байв.


Бид хэрмийг сэргээн барьж буйг Санбаллат сонсоод ихэд догшрон уурсаж, иудейчүүдийг доромжлов.


Өө, ЭЗЭН, Та намайг мэхэлж, би мэхлүүлэв. Та намайг дийлж, ялав. Би бүхэл өдрийн турш доог тохуу болов. Хүн бүр намайг тохуурхах юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite