Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 38:11 - Ариун Библи 2013

11 Ингээд Ебед-мелех хүмүүсийг аваад, хааны өргөөний агуулахын доошоо очиж, тэндээс хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүд авч, нөөцлүүр уруу, Иеремиа уруу олсоор буулгав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Ингээд Ебед-мелех эрх мэдлийнхээ дагуу хүмүүсийг аваад, хааны ордон уруу агуулахын доошоо очиж, тэндээс хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүд авч, тэднийг нөөцлүүр уруу, Иеремиа уруу олсоор буулгав.

Gade chapit la Kopi




Иеремиа 38:11
5 Referans Kwoze  

Тэгтэл хааны өргөөнд байсан тайган, етиоп хүн Ебед-мелех нь Иеремиаг тэд усан санд хийснийг сонсжээ. Хаан, Бениамины гулдан хаалган дээр сууж байв.


Тэгтэл хаан, етиоп хүн Ебед-мелехт тушааж —Эндээс гучин хүн аваад, эш үзүүлэгч Иеремиаг үхэхээс нь өмнө нөөцлүүрээс гаргаж авчир гэж хэлэв.


Тэгээд етиоп хүн Ебед-мелех Иеремиад —Эдгээр хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүдийг олсны доогуур суган доороо хий гэхэд Иеремиа түүнчлэн үйлдэв.


Харин бүх мөнгө, алт, мөн хүрэл ба төмөр эд зүйлс нь ЭЗЭНд ариун билээ. Тэр нь ЭЗЭНий эрдэнэсийн санд орох ёстой гэлээ.


Тэгээд тэд Иеремиаг аваад, харуулын хашаанд байсан хааны хүү Малхийагийн нөөцлүүрт хаяв. Тэд Иеремиаг олсоор доошоо буулгажээ. Нөөцлүүрт ус байгаагүй зөвхөн шавар шавхай байсан бөгөөд Иеремиа шаварт шигдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite