Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 37:21 - Ариун Библи 2013

21 Дараа нь Зедекиа хаан тушаасанд, тэд Иеремиаг харуулын гэрийн хашаанд даалган хотын бүх талх дуустал түүнд талхчны гудамжнаас өдөр бүр бүтэн талх өгч байв. Ингээд Иеремиа харуулын гэрийн хашаанд үлджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Дараа нь Зедекиа хаан тушаал буулгаж, тэд Иеремиаг харуулын гэрийн хашаанд даалган, хотын бүх талх дуустал түүнд талхчны гудамжнаас өдөр тутам бүтэн талх өгч байв. Ингээд Иеремиа харуулын гэрийн хашаанд үлдэв.

Gade chapit la Kopi




Иеремиа 37:21
35 Referans Kwoze  

Ингээд Иеремиа, Иерусалимыг эзлэгдэх өдрийг хүртэл харуулын хашаанд үлдэв. Тэгээд Иерусалим эзлэгджээ.


Ингээд тэд Иеремиаг олсоор татан гаргаж, нөөцлүүрээс дээш гаргахад, Иеремиа харуулын хашаанд үлдэв.


Дөрөвдүгээр сарын есөнд хотод өлсгөлөн ширүүсэж тэр нутгийн ард түмэн хоол хүнсгүй болжээ.


Хаан эзэн минь, нөөцлүүрт хаясан эш үзүүлэгч Иеремиад үйлдсэн бүхэндээ энэ хүмүүс хорон мууг хийв. Хотод ямар ч талх байхгүй тул тэрээр байгаа газартаа өлсгөлөнгөөр үхнэ гэж айлтгав.


Тэр үед Вавилоны хааны их цэрэг Иерусалимыг бүсэлж байсан бөгөөд эш үзүүлэгч Иеремиа, Иудагийн хааны гэр, харуулын хашаанд түгжигдсэн байв.


Өндөрт заларна, Түүний хоргодох газар нь Хадан бэхлэлт байх болно. Түүнд талх нь хангагдаж, Ус нь элбэг байх болно.


Дөрөвдүгээр сарын есөнд хотод өлсгөлөн ширүүсэж тэр нутгийн ард түмэн хоол хүнсгүй болжээ.


Өлсгөлөнгийн үед үхлээс, Дайны үед илдний хүчнээс Тэр чамайг золино.


Үүний төлөө би хэрэгтэн адил хүлэгдэн зовж байгаа ч Бурханы үг хүлэгдээгүй.


Тиймээс бидний Эзэний гэрчлэлээс ч, Түүний хоригдол надаас ч бүү ич. Харин Бурханы хүчээр сайнмэдээний төлөө надтай хамт зов.


Үүний төлөө би гинж дор элчин сайд болсон. Ярих ёстой шигээ намайг зоригтой тунхаглахын минь төлөө мөн залбир.


Иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагадаа зүй зохистой явахыг Эзэний хоригдол би хичээнгүйлэн ятгая.


Ийнхүү Паул өөрийн хөлсөлсөн байранд бүтэн хоёр жил амьдарч, өөр дээр нь ирсэн бүгдийг хүлээн авч,


Биднийг Ромд ирэхэд Паулыг харгалзагч цэргийн хамт тусдаа амьдрахыг зөвшөөрчээ.


Хоёр жил өнгөрч Феликийг Порк Фестээр солиход, иудейчүүдэд тал олохыг хүссэн Фелик Паулыг хорьсон чигээр нь үлдээв.


Петрийг шоронд хоригдож байхад чуулган Бурханд хандаж түүний төлөө тасралтгүй залбирч байв.


Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.


Ган гачгийн төөнөм халуун зуухны улмаас Бидний арьс харлав.


Тэгтэл ЭЗЭНий үгийн ёсоор авга ахын минь хүү Ханамел, харуулын хашаанд над дээр ирээд надад “Бениамины нутагт орших Анатот дахь миний талбайг худалдан аваач. Учир нь эзэмших эрх чамд байгаа ба золилт нь чинийх билээ. Өөртөө худалдан аваач” гэж хэлэв. Тэгэхэд үүнийг ЭЗЭНий үг байна гэдгийг би мэдэв.


Хааны зүрх ЭЗЭНий мутарт усны урсгал Хаа таалсан зүгтээ Тэр түүнийг чиглүүлэх.


Зам нь ЭЗЭНий таалалд нийцсэн хүмүүнийг Дайснуудтай нь хүртэл Тэр эв түнжинтэй байлгана.


Тэд гамшгийн үед ичгүүрт орохгүй, Өлсгөлөнгийн өдрүүдэд ч цадах буюу.


ЭЗЭНд итгэж, сайныг үйлд Газар нутагт сууж, Үнэнч байдлыг хоолоо болго.


Дараа нь Иеремиаг харуулын хашаанд хоригдож байх үед ЭЗЭНий үг түүнд хоёр дахь удаагаа ирж


Тэгээд тэд Иеремиаг аваад, харуулын хашаанд байсан хааны хүү Малхийагийн нөөцлүүрт хаяв. Тэд Иеремиаг олсоор доошоо буулгажээ. Нөөцлүүрт ус байгаагүй зөвхөн шавар шавхай байсан бөгөөд Иеремиа шаварт шигдэв.


тэрээр эш үзүүлэгч Иеремиаг жанчуулан ЭЗЭНий өргөөний дэргэдэх Бениамины дээд дааман хаалганд түүнийг дөнгөлөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite