11 Ингээд халдеичуудын цэрэг Фараоны цэргээс болж Иерусалимаас холдон одоход,
11 Халдеичуудын цэргүүд Фараоны цэргүүдээс болж Иерусалимаас бүслэлтийг татахад,
Тэгтэл Фараоны цэрэг Египетээс гарчээ. Иерусалимыг бүслэн байсан халдеичууд тэдний талаарх мэдээг сонсоод, Иерусалимаас холдон одов.
Та нарын эсрэг тулалдаж буй халдеичуудын бүхий л цэргийг та нар дийлж, тэдний дунд шархадсан хүмүүс майхан майхандаа үлдлээ ч тэдний хүн бүр нь босож, энэ хотыг галдан шатаах л болно” гэлээ хэмээв.
Иеремиа Иерусалимаас Бениамины нутаг уруу, тэнд хүмүүсийн дунд хувиа эзэмшихийн тулд явав.