Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 36:5 - Ариун Библи 2013

5 Иеремиа, Барухад тушааж —Би хориотой. Би ЭЗЭНий өргөөнд орж болохгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Иеремиа Барухад тушааж, —Би хориотой. Би ЭЗЭНий өргөөнд орж болохгүй.

Gade chapit la Kopi




Иеремиа 36:5
15 Referans Kwoze  

Дараа нь Иеремиаг харуулын хашаанд хоригдож байх үед ЭЗЭНий үг түүнд хоёр дахь удаагаа ирж


Тэр үед Вавилоны хааны их цэрэг Иерусалимыг бүсэлж байсан бөгөөд эш үзүүлэгч Иеремиа, Иудагийн хааны гэр, харуулын хашаанд түгжигдсэн байв.


Тэд Христийн үйлчлэгчид үү? (Би ухаангүй мэт ярьж байна.) Би бүр ч илүү. Зүдэл зүтгэлээрээ ч илүү, хоригдсоноороо ч илүү бөгөөд тоо томшгүй жанчуулж, үргэлж үхлийн аюулд байлаа.


Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм ээ, бас гинжлэгдэн, хоригдож байлаа.


Үүний төлөө би хэрэгтэн адил хүлэгдэн зовж байгаа ч Бурханы үг хүлэгдээгүй.


Үүний төлөө би гинж дор элчин сайд болсон. Ярих ёстой шигээ намайг зоригтой тунхаглахын минь төлөө мөн залбир.


Үүний улмаас Паул би, харийнхан та нарын төлөө, Христ [Есүсийн] хоригдол болсон юм.


Үзэгтүн, чиний гар дахь гинжнүүдээс би чамайг өнөөдөр чөлөөлж байна. Хэрэв надтай хамт Вавилон уруу явахыг чи сайн гэж үзэж байвал явагтун. Би чамайг харж халамжлах болно. Харин надтай хамт Вавилон уруу явахыг муу зүйл гэж үзэж байвал болигтун. Хараач, бүх нутаг чиний өмнө байна. Зөв зүйтэй, сайн гэж бодож байгаа газартаа очигтун гэж хэлэв.


Ингээд Иеремиа, Иерусалимыг эзлэгдэх өдрийг хүртэл харуулын хашаанд үлдэв. Тэгээд Иерусалим эзлэгджээ.


Тэгээд тэд Иеремиаг аваад, харуулын хашаанд байсан хааны хүү Малхийагийн нөөцлүүрт хаяв. Тэд Иеремиаг олсоор доошоо буулгажээ. Нөөцлүүрт ус байгаагүй зөвхөн шавар шавхай байсан бөгөөд Иеремиа шаварт шигдэв.


Тэгтэл түшмэд Иеремиад хилэгнэж, түүнийг зодож жанчин, гяндан болгосон, гүүш Ионатаны гэрт түүнийг хорионд хийв.


тэрээр эш үзүүлэгч Иеремиаг жанчуулан ЭЗЭНий өргөөний дэргэдэх Бениамины дээд дааман хаалганд түүнийг дөнгөлөв.


Нэг өдөр би гэртээ хоригдсон, Мехетабелын ач, Делаиагийн хүү Шемаиагийн гэрт ороход, тэр —Бурханы өргөөнд, сүм дотор уулзацгаая. Сүмийн хаалгуудыг хаа. Учир нь тэд чамайг алах гэж байна. Тэд чамайг алахаар шөнө ирнэ гэв.


Та танилуудыг минь надаас холдуулав. Та намайг тэдэнд жигшүүрт зүйл болгов. Би түгжигдэн гарч эс чадна


Авга ахын минь хүү Ханамел болон худалдан авсан юмны баримтад гарын үсгээ зурсан гэрчүүдийн нүдэн дээр мөн харуулын хашаанд сууж байсан бүх иудейчүүдийн өмнө би худалдан авсан юмны баримтыг Махсеиагийн ач, Нериагийн хүү Барухад өгөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite