Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 36:4 - Ариун Библи 2013

4 Дараа нь Иеремиа, Нериагийн хүү Барухыг дуудсан бөгөөд Барух хуйлмал бичиг дээр Иеремиад ЭЗЭНий айлдсан бүх үгийг Иеремиагаар хэлүүлж бичив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Дараа нь Иеремиа Нериагийн хүү Барухыг дуудсан бөгөөд Барух хуйлмал бичиг дээр Иеремиад ЭЗЭНий айлдсан бүх үгсийг нь Иеремиагаар хэлүүлж бичив.

Gade chapit la Kopi




Иеремиа 36:4
22 Referans Kwoze  

Авга ахын минь хүү Ханамел болон худалдан авсан юмны баримтад гарын үсгээ зурсан гэрчүүдийн нүдэн дээр мөн харуулын хашаанд сууж байсан бүх иудейчүүдийн өмнө би худалдан авсан юмны баримтыг Махсеиагийн ач, Нериагийн хүү Барухад өгөв.


Тэгээд намайг харахад, үзэгтүн, миний зүг мутар сунгагдан түүний дотор нэгэн хуйлмал ном байв.


Тэгээд Иеремиа ондоо хуйлмал номыг авч, түүнийг Нериагийн хүү гүүш Барухад өгсөнд тэрээр түүн дээр Иудагийн хаан Иехоиакимын галд шатаасан номын бүх үгийг Иеремиагаар хэлүүлж бичив. Тэдэн дээр олон төстэй үг нэмэгдлээ.


Харин биднийг халдеичуудын гарт өгөн тэд биднийг алж мөн Вавилон уруу цөлөхийн тулд Нериагийн хүү Барух таныг бидний эсрэг өдөөж байна гэж хэлэв.


Энэхүү захиаг бичиж буй Терт би та нарт Эзэн дотор мэнд хүргэе.


Тэгээд би дахин нүдээ өргөн харвал, үзэгтүн, нисэж буй хуйлмал ном байлаа.


“Ондоо хуйлмал номыг дахин авч, Иудагийн хаан Иехоиакимын шатаасан эхний хуйлмал номд байсан урьдын бүх үгийг түүн дээр бич.


Хаан өөрийн хүү Иерахмеел, Азриелын хүү Сераиа болон Абдеелын хүү Шелемиад гүүш Барух ба эш үзүүлэгч Иеремиаг баривчлахыг тушаасан боловч ЭЗЭН тэднийг нуув.


Иехудийг гурав, дөрвөн багана унштал, хаан түүнийг гүүшийн хутгаар огтлоод хоовон дахь галд хуйлмал номыг шатаж дуустал хоовон дахь гал уруу шидэв.


Дараа нь хаан хуйлмал номыг авахуулахаар Иехудийг явуулсанд тэрээр гүүш Елишамагийн танхимаас түүнийг гаргаж авав. Иехуди түүнийг хаанд болон хааны хажууд зогсож байсан бүх түшмэлд уншиж өгөв.


ЭЗЭН надад айлдсан нь —Том хавтан аваад, дээр нь жирийн үсгээр “Махер-шалал-хаш-баз” гэж бичигтүн.


«Би тэр нутаг дээр түүний эсрэг зарласан бүх үгээ, бүх үндэстний эсрэг Иеремиагийн эш үзүүлсэн энэ номд бичигдсэн бүхнийг авчирна.


“Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний чамд айлдсан бүх үгийг номд бич.


Тиймээс чи явж, миний хэлж бичүүлсэн хуйлмал бичиг дээрээс ЭЗЭНий өргөөн дэх хүмүүст мацаг барих өдөр ЭЗЭНий үгсийг уншиж өг. Мөн чи тэднийг хотуудаасаа ирдэг бүх Иудад унших ёстой.


Тэгээд бүх түшмэл Кушийн гуч, Шелемиагийн ач, Нетаниагийн хүү Иехудийг Барух уруу явуулж, “Чи хүмүүст уншсан хуйлмал номоо гартаа аваад, ир” гэж хэлүүлэв. Тийн Нериагийн хүү Барух хуйлмал номыг гартаа аваад тэдэн дээр ирэв.


Тэгтэл, хуйлмал ном болон Иеремиагаар хэлүүлж Барухын бичсэн үгсийг шатаасны дараа ЭЗЭНий үг Иеремиад ирж,


Иудагийн хаан Зедекиатай хамт, хаанчлалынх нь дөрөвдүгээр онд Вавилон уруу явах үедээ Махсеиагийн ач, Нериагийн хүү Сераиад эш үзүүлэгч Иеремиагийн тушаасан үг энэ юм. (Сераиа нь хангамжийн ахмад байв.)


Иймээс Иеремиа нэг хуйлмал номд, Вавилон дээр ирэх бүх гай гамшгийг буюу Вавилоны талаар бичигдсэн эдгээр бүх үгийг бичив.


Вавилоны хаан Белшазарын анхдугаар онд Даниел орондоо зүүд зүүдэлж, толгойдоо үзэгдэл харав. Тэрээр зүүдээ бичиж үлдээн доорх зүйлсийг ярив.


Одоо очиж, ирэх өдрүүдэд үүнийг Үүрдийн гэрчлэл болгохын тулд Тэдний өмнө самбар дээр тэмдэглэж, Номд бич.


Swiv nou:

Piblisite


Piblisite