Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 34:9 - Ариун Библи 2013

9 Хүн бүр эрэгтэй, эмэгтэй боол нь болох еврей эрэгтэй эсвэл еврей эмэгтэйг чөлөөлөх ёстой байв. Ингэснээр хэн ч ах дүү нь болох иудей хүнийг боолчлолд барихгүй байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Хүн бүр өөрийн эрэгтэй, эмэгтэй боол болох еврей эрэгтэй, эсвэл еврей эмэгтэйг чөлөөлөх ёстой байв. Ингэснээр хэн ч өөрийн ах дүү болох Иудей хүнийг боолчлолд барихгүй байх байв.

Gade chapit la Kopi




Иеремиа 34:9
16 Referans Kwoze  

Би найм дахь хоногтоо хозлуулсан, израиль үндэстнийх, Бениамин овгийн, еврейгээс төрсөн еврей, хууль ёсны фарисай,


Тэд еврейчүүд үү? Би ч бас. Тэд израильчууд уу? Би ч бас. Тэд Абрахамын үр удам уу? Би ч бас.


Гэтэл та нар өөрсдөө, бүр ах дүүсээ хүртэл буруутгаж, луйварддаг аж.


Хүн бүр эрэгтэй, эмэгтэй боолоо чөлөөлөх ёстой бөгөөд ингэснээр хэн ч тэднийг дахин боолчлолд барихгүй гэсэн гэрээнд нэгдсэн бүх түшмэл болон бүх хүн дагалаа. Тэд дагаж, тэднийг чөлөөлөв.


Тэр өдөр Би хүзүүн дээрээс нь буулгыг нь эвдлэн авч, дөнгийг нь тасална. Харийнхан тэднийг дахин боолоо үл болгоно» гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Газар нутгийнх нь цаг иртэл бүх үндэстэн түүнд, хөвгүүдэд нь болон ач нарт нь үйлчлэх болой. Дараа нь олон үндэстэн мөн их хаад түүнийг зарцаа болгоно.


Учир нь олон үндэстнүүд болон агуу их хаад тэднийг боолоо болгоно. Би тэдэнд тэдний үйлс болон тэдний гарын үйлдлийн дагуу нөхөн төлнө» хэмээв.”


Тэр хоёр филистчүүдийн цэргийн харуулын ангийн өмнө өөрсдийгөө илчлэхэд филистчүүд —Харагтун. Еврейчүүд нуугдаж байсан нүхнүүдээсээ гарч ирж байна гэв.


Филистчүүд ээ, зоригтой, эрэлхэг байгтун. Эс тэгвээс еврейчүүд та нарын боол байсны адил та нар еврейчүүдийн боол болно. Эрэлхэг байж, тулалдагтун гэлцэв.


Филистчүүд тэр дуу чимээг сонсоод —Еврейчүүдийн хуаранд юун сүртэй уухай гарах нь энэ вэ? гэлцэв. Тэгээд ЭЗЭНий гэрээний авдрыг хуаранд оруулж ирснийг тэд мэдлээ.


Хэрэв чиний ах дүү болох еврей эр эсвэл еврей эм чамд худалдагдаад, зургаан жил чамд зарцлагдсан бол чи түүнийг долоо дахь жилд нь чөлөөлж явуул.


Тэд дуу хоолойг чинь сонсоно. Чи Израилийн ахмадуудтай хамт Египетийн хаанд очоод, “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН бидэнтэй уулзсан. Тиймээс одоо бид Бурхан ЭЗЭНдээ тахил өргөхийн тулд цөл уруу гурван өдрийн аянд явахыг бидэнд зөвшөөрөөч!” гэж хэл.


Тэр нээж харсанд, харагтун, нэгэн хөвгүүн уйлж байлаа. Тэр түүнийг өрөвдөн —Энэ еврейчүүдийн хөвгүүдийн нэг нь байна гэв.


Үнэнээ хэлэхэд, би еврейчүүдийн нутгаас хулгайлагдсан. Тэд намайг гянданд суулгах ямар ч хэрэг би энд хийгээгүй гэжээ.


Тэгтэл зугтаж байсан нэгэн хүн, еврей хүн болох Абрамд очиж дуулгав. Тэр үед Абрам, Мамрегийн царс модны орчим аморичуудын дунд сууж байжээ. Мамре нь Ешкол, Анер хоёрын ах дүүс бөгөөд тэд Абрамын холбоотон байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite