Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 34:5 - Ариун Библи 2013

5 Чи амар тайван үхнэ. Чиний өмнө байсан урьдын хаад, эцэг өвгөдөд чинь зориулж уугиулсан шиг тэд чамд зориулж ч мөн уугиулна. Тэд чиний төлөө “Ай хөөрхий, эзэн!” гэж гашуудна. Учир нь Би үгээ айлдсан» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Чи амар тайван үхнэ. Чиний өмнө байсан урьдын хаад болох чиний эцэг өвгөдөд зориулж уугиулсан шиг тэд чамд зориулж ч мөн уугиулна. Тэд чиний төлөө “Аяа, эзэн!” гэж гашуудна» хэмээв. Учир нь Би үгээ айлджээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 34:5
10 Referans Kwoze  

Тиймээс Иосиагийн хүү, Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд түүний төлөө «Ай хөөрхий, ах минь!» эсвэл «Ай хөөрхий, эгч минь!» гэж гашуудахгүй. Тэд түүний төлөө «Ай хөөрхий, эзэн минь!» эсвэл «Ай хөөрхий, түүний сүр жавхлан!» гэж гашуудахгүй.


Тэд түүнийг Давидын хотод өөртөө зориулан ухуулсан булшинд нь тавьжээ. Түүнийг сүрчиг хийгчдийн найруулсан төрөл бүрийн үнэртнүүдээр дүүргэсэн хэвтэр дээр тэд хэвтүүлээд, түүнд зориулан асар том гал асаажээ.


Тэгээд Небухаднезар хаан нүүрээрээ унан, Даниелд мөргөөд, түүнд зориулан тахил өргөж, анхилуун утлага уугиулахыг тушаав.


Би амьд! Вавилоны хаан түүнийг сэнтийд залсан боловч тэрээр тангаргийг үл тоомсорлож, гэрээг нь зөрчсөн учир тэр хааны нутаг болох Вавилонд түүнтэй хамт байж, үхэх болно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


ЭЗЭН минь, Таны тосолсон, бидний амьдралын амьсгаа тулгуур бологсод Дайсныхаа нүхэнд унаж олзлогдов. “Сүүдэр дор нь бид харь үндэстнүүдийн дунд амьдарна” хэмээн хэлж байсан бус уу?


«Үзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд уруу аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар ба эндхийн оршин суугчид дээр Миний авчрах бүх гай гамшгийг чиний нүд үзэхгүй» гэсэн” гэв. Тэд хариу үгийг хаанд авчрав.


«Тиймээс үзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд уруу аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар дээр Миний авчрах бүх гай гамшгийг чиний нүд үзэхгүй» гэлээ” гэв. Ингээд тэд хариу үгийг хаанд авчрав.


Гэлээ ч ЭЗЭНий үгийг сонсогтун! Иудагийн хаан Зедекиа! ЭЗЭН чиний талаар ингэж айлдаж байна. «Чи илдээр үхэхгүй.


бүх эр зоригт баатрууд нь босож, бүхэл шөнийн туршид алхсаар Саулын цогцос бас хөвгүүдийнх нь цогцсыг ч Бет-шаны ханан хэрэмнээс авч, Иабешт авчраад тэнд шатаав.


Swiv nou:

Piblisite


Piblisite